Баялгийг бүтээх, хуваарилах, солилцох, хэрэглэх үйл явцын зохион байгуулалт нь өмчийн харилцаагаар тодорхойлогдож байдаг.
Хомсхон, хязгаартай нөөцөө үр ашигтай зарцуулж хэрэгцээгээ аль болох бүрэн дүүрэн хангах асуудал нь хүн бүрийн хувьд ч, нийгмийн хувьд ч тулгамдсан зорилт байдаг учраас түүнийг хүн төрөлхтөний нийтлэг асуудал гэж үзэж болно.
Эдийн засгийн тогтолцооны хэлбэрүүд
· Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо
Эдийн засгийн харилцаанд оролцогч өрх гэр, хувь хүмүүс болон пүүсүүдийн шийдвэр гаргалт нь ямар ч хөндлөнгийн оролцоогүйгээс хийгддэг эдийн засгийг хэлнэ.
· Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо
Эдийн засгийн үндсэн асуудлуудыг шийдвэрлэгч гол агент нь төр буюу засгийн газар болдог эдийн засгийн харилцааг хэлнэ.
· Уламжлалт эдийн засгийн тогтолцоо
Эдийн засгийн шийдвэр гаргалтад уламжлал, тогтсон хэв заншил голлон нөлөөлдөг эдийн засгийн харилцааг хэлнэ.
· Холимог эдийн засгийн тогтолцоо
Зах зээлийн систем бүхий төрийн зохицуулалттай эдийн засгийг хэлнэ.