Эдийн засгийн ухаан хэмээх шинжлэх ухааны салбар нь XVII-XVIII зууны зааг дээр үүсчээ. Түүний хөгжил төлөвшилд гүйлгээний хүрээнд баялаг өсч үрждэг хэмээн үздэг байсан меркантализм үзэл, зөвхөн хөдөө аж ахуйн салбарт зарцуулагдаж байгаа хөдөлмөр л бүтээлч шинжтэй байдаг гэж номлож байсан физиократ үзэл тус тус чухал үүрэг гүйцэтгэсэн боловч 1776 онд хэвлэгдэн гарсан Адам Смитийн “Үндэсний баялаг” хэмээх алдарт бүтээл нь эдийн засгийн хөгжил төлөвшилд эргэлт гаргасан гэж үздэг байна.
Энэхүү бүтээлдээ Адам Смит үе үеийн сэтгэгчдийн дэвшүүлж байсан таамаглал, үзэл онолыг нэгтгэн дүгнэж, тухайн үеийн нөхцөл байдлыг задлан шинжилж, эдийн засгийн бодит баримт, сэтгэлгээгээр баяжуулаад зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчмыг томъёолсон байдаг юм. Ийм учраас түүнийг эдийн засгийн ухааныг үндэслэгч хэмээн өргөмжилдөг.
Эдийн засаг гэх нэршил нь oikos (гэр) ба nomos (дүрэм буюу хууль), буюу “Гэрийн аж ахуйг удирдах” гэсэн Грек хэлнээс үүссэн.
Эдийн засаг хэмээх ойлголтыг маш олон янзаар тодорхойлсон байдаг. Эдгээрээс дурдвал:
- Эдийн засаг гэдэг нь ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн, бүлэг нэгжүүдийн, одоогийн ба ирээдүйн, хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглах, зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм.
- Эдийн засаг нь нийгмийн болон хувь хүний хэрэгцээг тухайн цаг хугацаанд хамгийн дээд зэргээр хангахын тулд тоо хэмжээний хувьд хязгаарлагдмал нөөцийг хэрхэн үр ашигтай хуваарилж, ашиглах асуудлыг судалдаг онолын тухай шинжлэх ухаан юм.
- Эдийн засаг нь сонголтын тухай шинжлэх ухаан юм.
- Эдийн засаг нь ховор хязгаарлагдмал байдлаас үүсдэг.
- Эдийн засаг нь хувь хүмүүс, пүүс, засгийн газар гэсэн эдийн засгийн харилцаанд оролцогчдын хязгааргүй хэрэгцээг байгаль, нийгмийн гэх мэт хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн яаж хангах вэ гэсэн шийдвэр гаргалтыг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм.
Энэ бүгдийг зангидаад хэлбэл эдийн засаг гэдэг нь хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөц баялагаар хэрхэн хангах гэсэн асуудлыг судалдаг гэдэг нь харагдаж байна.
Эдийн засгийг судлаж буй зүйлээс нь хамааруулан:
· Микро эдийн засаг
· Макро эдийн засаг гэж ангилдаг.
Микро эдийн засаг
Микро эдийн засаг гэдэг нь хувь хүмүүс болон пүүсүүд сонголтоо яаж хийж байна, мөн тэдний шийдвэр гаргалтад засгийн газар хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг судалдаг.
Жишээлбэл:
· Пүүс ашгаа хамгийн их байлгахын тулд хэдэн бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх вэ?
· Болд 10000 төгрөгөөр бензин худалдан авснаар түүний хожоо яаж өөрчлөгдөх вэ?
· Засгийн газраас архины үнийн зохицуулалт хийснээр үр ашиг, тэгш байдалд ямар өөрчлөлт гарах вэ? гэх мэт.
Макро эдийн засаг
Макро эдийн засаг нь хувь хүмүүс, пүүсүүд, засгийн газрын хийсэн сонголт нь үндэсний болон глобал эдийн засагт хэрхэн яаж нөлөөлж байна гэдгийг судалдаг.
Жишээлбэл:
· Эдийн засагт ажилгүйдэл, инфляцийн түвшин ямар байна?
· Нэг хүнд ноогдох бодит орлого нэг жилийн дотор яаж өөрчлөгдсөн бэ?
· Инфляцийг бууруулахын тулд төв банк ямар бодлого хэрэгжүүлсэн, энэ нь эдийн засагт яаж нөлөөлөх вэ? гэх мэт.
Микро эдийн засгийн үндсэн асуудлууд
1. Юу үйлдвэрлэх вэ? Ямар төрлийн бараа, үйлчилгээ үйлдвэрлэх вэ гэдгийг шийдвэрлэнэ. Энэ нь нийгэм, орчин, зах зээлийн багтаамж зэргээс хамаарч шийдвэрлэгддэг. Жишээ нь: Хүй нэгдлийн үеийн хүмүүсийн адил чулуун зэвсэг, хутга үйлдвэрлэх шаардлагагүй.
2. Яаж үйлдвэрлэх вэ? Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд нөөцийг яаж сонгож, хослуулж эсвэл орлуулж үйлдвэрлэлээ эрхлэвэл бидэнд хамгийн ашигтай байх вэ гэсэн шийдвэр гаргалтыг хийнэ. Үйлдвэрлэлд дараах 4 хэлбэрийн нөөцийг ашигладаг.
· Газар
Үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах талбай, орон зайг хэлдэг. Энэ нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл дэхь гол байгалийн нөөц гэж тооцогддог. Газар нь аливаа үйлдвэрлэлийн анхдагч нөхцөл нь болдог бөгөөд биет хэмжээ хязгааарыг нь нэмэгдүүлэх боломжгүй өвөрмөц хүчин зүйл гэж тооцогддог. Эдийн засгийн онолд газар гэсэн ухагдахуунд газраас өөрөөс нь гадна түүний дээрх, доорх агаар, ус, ан амьтан, ой мод, төрөл бүрийн ашигт малтмалууд, үзэсгэлэнт тогтоц зэрэг байгалийн бүх баялгийг хамааруулан ойлгодог.
· Хөдөлмөр
Ажлын цаг, хүмүүсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах оюуны болон биеийн хүчний чармайлтаар тодорхойлогдоно. Чиглэсэн зорилготой хүний үйл ажиллагааг хөдөлмөр гэж нэрлэдэг. Хөдөлмөр нь хүний биеийн хийгээд оюуны чадварын нийлбэр цогц болох ажиллах хүчээр тодорхойлогддог. Газар, капитал хэчнээн байгаад тэдгээрийг үйл ажиллагааны эргэлтэнд оруулах хөдөлмөр байхгүй бол үйлдвэрлэл явагдаж, баялаг бүтээгдэхгүй гэдэг нь ойлгомжтой. Ийм учраас хөдөлмөрийг баялгийн эцэг гэж нэрлэдэг билээ.
· Капитал
Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмжүүдийг хэлнэ. Мөн үйлдвэрлэлийн үйл явцад бүтээгдээд эргээд үйлдвэрлэлийн хүчин зүйл болон ашиглагдаж байгаа бүх төрлийн нөөцийг капитал гэж нэрлэдэг. Иймд капитал хэмээх ойлголтод үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмж, барилга байгууламж, агуулах сав мэтийн үйлдвэрлэлийн багц хүчин зүйлийг хамааруулан авч үздэг.
· Үйлдвэрлэл эрхлэх ур чадвар
Газар, хөдөлмөр, капиталыг зохион байгуулж ашиг олдог хүчин зүйл гэж хэлж болно. Үйлдвэрлэл эрхлэгчдийн зохион байгуулах ур, ухаан, авъяас чадварыг бүхэлд нь үйлдвэрлэл эрхлэх ур чадвар гэж ойлгодог. Тоо, хэмжээний хувьд хязгаартай газар, капитал, хөдөлмөр гэсэн үйлдвэрлэлийн нөөцүүдийг ашиглан өндөр ашиг, орлоготой ажиллаж чадах, эсэх нь үндсэндээ үйлдвэрлэл эрхлэгчийн ур чадвараас шалтгаалдаг.
Дээр дурьдсан үйлдвэрлэлийн хүчин зүйлүүд нь ямар ч төрлийн үйлдвэрлэлийг явуулсан зайлшгүй шаардагддаг хэдий ч ямар хэмжээгээр, хэрхэн хослуулж ашиглах нь тухайн үйлдвэрлэлийн онцлог, сонгосон технологийн шийдлээс хамаардаг. Гэхдээ ямарч технологийн сонголтын эцсийн зорилго нь үйлдвэрлэлийн нөөцийг аль болох үр ашигтай зарцуулах асуудал байдаг.
3. Хэнд зориулж үйлдвэрлэх вэ? Үйлдвэрлэгдсэн бараа үйлчилгээг хэн хэрэглэж байна гэдэг нь хүмүүсийн эзэмшиж буй орлогоос хамаардаг. Хүмүүс өөрсөддөө байгаа хүчин зүйлсийг худалсанаар орлого олдог ба дараах хэлбэрийн орлогуудыг олдог.
· Газар худалдсанаар рент буюу түрээсийн төлбөр
· Капитал худалдсанаар хүүгийн орлого
· Хөдөлмөрөө худалдсанаар цалин
· Аж ахуй эрхлэх чадвараас ашиг олдог.
Макро эдийн засгийн үндсэн асуудлууд
1. Амьжиргааны түвшинг яаж тодорхойлох вэ? Дундаж орлого бүхий хэрэглээний дундаж түвшин.
2. Амьжиргааны өртөг нь яаж тодорхойлогддог вэ? Ердийн нэг өрхийн бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах мөнгөн дүн.
3. Эдийн засаг нь яагаад хэлбэлздэг вэ? Хэлбэлзэл нь үйлдвэрлэлийн өсөлт ба уналт үргэлжлэх үе.
Эдийн засгийн ухаан нь нэгэнт өөрийн гэсэн судлах зүйлтэй байдаг учраас түүний онцлогийг нь тусгасан мөн өөрийн гэсэн судалгааны аргуудтай байдаг. Үүнд:
· Хийсвэрлэлийн арга
· Загварчлах арга
· Математик – Статистикийн арга
· Индукци, дедукцийн арга
· Позитив ба норматив хандлагын арга
Эдийн засгийн шинжилгээний арга зам
1. Сонголт ба Tradeoff (эсрэг үзэгдлийг балансжуулах)
· Хүмүүсийн шийдвэр гаргалтад хэрэгтэй нөөц нь хязгаарлагдмал тул сонголт хийх шаардлагатай болдог.
· Бүх сонголтыг зэрэг хийх боломжгүй учраас tradeoff хийдэг.
2. Алдагдсан боломжийн өртөг
· Олон сонголтын боломжоос аль нэгийг сонгосноор сонгоогүй үлдсэн боломжийн үр ашгийг алддаг. Үүнийг алдагдсан боломжийн өртөг гэнэ.
3. Ахиун тухай ойлголт
· Хүмүүс сонголт хийхдээ энэ сонголтыг хийснээр бий болох нэмэгдэл үр ашгийг сонголт хийх зардалтай харьцуулдаг.
· Үйл явцын нэмэгдэл үр ашгийг ахиу үр ашиг гэнэ.
· Үйл явцыг хэрэгжүүлэхэд гарах нэмэгдэл зардлыг ахиу зардал гэнэ.
Эдийн засаг нь нийгмийн шинжлэх ухаан юм.
· Норматив мэдээлэл: Яах ёстой вэ гэсэн үзэл баримтлалыг илэрхийлдэг.
· Позитив мэдээлэл: Юу болж байна, ямар байна гэдгийг илтгэдэг.
o Шалгагдах боломжтой
o Харьцуулах боломжтой
o Баримтад үндэслэсэн
Эдийн засгийн судалгаа нь позитив мэдээлэлд суурилдаг. Зорилго нь дараах 3 үе шатаар хэрэгжинэ.
· Түүвэрлэлт ба хэмжээс тогтоох
· Загвар бий болгох
· Загварыг шалгах зэрэг юм.
Эдийн засгийн бэрхшээл ба хийсвэрлэл
Эдийн засгийн үйл хөдлөл нь маш олон тооны хүчин зүйлээс шалтгаалдаг тул ойлголтуудын хамаарал, нөлөөллийг хялбар тодорхойлох боломжгүй. Иймд “бусад зүйлс хэвээрээ байхад” (ceteris paribus) гэсэн таамаглалыг тавьдаг.
Төөрөгдлүүд
Эдийн засгийн хүчин зүйлсийн өөрчлөлт нь тогтвортой бус байдгаас 2 янзын төөрөгдөлд ордог.
· Бүрэлдэхүүний төөрөгдөл (Fallacy of composition): Нэгжийн хувьд биелэх чанар нь бол нийтэд биелэнэ эсвэл нийтийн хувьд биелэх чанар нь нэгжид биелэнэ гэсэн худал мэдээлэл.
· Учир шалтгааны төөрөгдөл (Causation fallacy, Cost hoc fallacy): Нэг дэх үйл явц бий болсон учраас хоёр дахь нь бий болох ёстой гэсэн худал мэдээлэл.
Эдийн засагчдийн шийдвэр гаргалтын нэгдмэл байдал
Эдийн засагчид ихэвчлэн ялгаатай үр дүнгүүд гаргадаг. Гэвч эдгээрийн аль нь худал вэ гэдгийг тэр бүр шалгах боломжгүй. Жишээ нь татварыг бууруулах нь ажилгүйдлийг багасгах боломжтой гэдэг онолын үндэслэлийг нийт эдийн засагчдын 70% нь зөвшөөрдөг гэх мэт.
Эдийн засгийн нөөц
Хүний хэрэгцээ ерөнхийдөө тасралтгүй өсөн нэмэгдэх хандлагатай байдаг учраас эдийн засгийн онолд түүнийг хязгааргүй хэмээн үздэг. Хэрэгцээтэй нь харьцуулахад ховор байгаа бүхэн эдийн засгийн нөөц хэмээх ойлголтод хамаардаг.
Хүний хэрэгцээт зүйлсийг хийхэд шаардагддаг хүчин зүйлсүүдийн олдоц нь ховор, нэр төрөл, тоо хэмжээ нь хязгаартай байдаг учраас бүтээгдсэн баялаг нь ч бас хомс, хүрэлцээгүй байдаг. Хэрэгцээт баялаг, түүнийг бүтээхэд шаардагддаг хүчин зүйлсийг хамтад нь эдийн засгийн нөөц гэсэн ухагдахуунаар тайлбарладаг. Гэхдээ хөдөлмөр, түүхий эд материал, машин, тоног төхөөрөмж, байгалийн нөөц зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд бүтээхэд оролцдог эдийн засгийн нөөцийн нэг хэсгийг үйлдвэрлэлийн нөөц буюу үйлдвэрлэлийн хүчин зүйл гэж нэрлэдэг.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
ReplyDeleteТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
เว็บไซต์: