Aaa

Wednesday, May 4, 2011

Банкны тухай ерөнхий ойлголт - Лекц #1

Гүйлгээний хүрээнд байх мөнгөний хэмжээ болон мөнгөн гүйлгээг зохицуулахад гол үүргийг гүйцэтгэдэг байгууллага бол банк буюу банкны систем юм. Банкийг гүйцэтгэж буй үүрэг зорилгоор нь:
  • Арилжааны банк
  • Төв банк гэж 2 төрөлд ангилдаг.
Арилжааны банк гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөнд хүү төлж, зээлийн эх үүсвэр болгон төвлөрүүлж, түүнийгээ өөрийн нэрийн өмнөөс төлбөртэйгээр бусдад зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөөх хуулийн этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл банк болон түүнтэй харилцагчдын хоорондын харилцаа нь төлбөртэй байх зарчимд тулгуурласан байдаг онцлогтой юм.
Төв банк нь мөнгөн гүйлгээнд хяналт тавих, түүнийг зохицуулахад чиглэсэн мөнгө-зээлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, гүйлгээнд мөнгийг оруулах, татаж авах зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг ба ихэнх оронд нэг л байдаг. Энэ нь төрийн байгууллага юм.
Банкны зах зээлийн мөн чанарыг авч үзэхийн тулд санхүүгийн зах зээлийг судлах нь зүйтэй юм. Санхүүгийн зах зээл гэдэг нь хөрөнгийн илүүдэлтэй байгаа хэсгээс хөрөнгийн дутагдалтай байгаа газарт хөрөнгө оруулалт болгон хувиргах нөхцлийг бүрдүүлж байгаа талбар юм. Үүнийг хэрэгжүүлж буй объектыг санхүүгийн байгууллага буюу санхүүгийн зуучлагч гэнэ. Санхүүгийн зуучлагч байгууллагуудын дотор гол байр суурийг эзэлдэг байгууллага нь арилжааны банк юм.
Банкны үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн үндэс нь “Банкны тухай хууль” байдаг. Банкны тухай хуулийн зорилт нь банк байгуулах болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох, банкны удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим тогтоох, банкны үйл ажиллагаанд хяналт тавих, банкийг өөрчлөн байгуулах, онцгой дэглэм тогтоох, банкны эрх хүлээн авах, татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед манай оронд нэг үет тогтолцоо үйлчилж байсан ба зах зээлд хөл тавьсан тэрхүү он жилүүдэд зах зээлийн эрэлт шаардлагын дагуу 1991 оноос хойш банкны хоёр үет тогтолцоонд шилжсэн түүхтэй.
Монгол улсын эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх талаар өнгөрсөн арав гаруй жилд хэрэгжүүлсэн олон арга хэмжээний дотор банкны хуучин системийг өөрчилж, хоёр шатлал бүхий банкны шинэ тогтолцоо үүсч хөгжих болсон явдал чухал байр эзэлж байв. 1990 оноос манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжих, өмчийн олон хэлбэрийг үүсгэж хөгжүүлэх алхам хийж эхэлсэн нь улсын банкны ганц шатлалт бүхий тогтолцоог эвдэхэд хүргэсэн юм. 1991 оноос хойш Монгол Улсын банкны систем нь 2 шатлал бүхий тогтолцоонд шилжсэн ба төв банк, арилжааны банк гэх хоёр тусгай салбарт шилжсэн юм.

Банкны систем өөрчлөгдөхөд дараах хүчин зүйлүүд тодорхой хэмжээний нөлөөг үзүүлсэн. Үүнд:
  1. 1980-аад оны сүүл үеэс дэлхий дахинд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо буюу социалист систем задарсан тэр цаг үе.
  2. Зах зээлийн эдийн засагт шилжихтэй холбогдож улс орны эдийн засагт гарсан дараах өөрчлөлтүүд нөлөөлсөн болно. Үүнд:
a.       Өмчийн олон хэлбэр бий болсон явдал,
b.      Өмчийн олон хэлбэрийн аж ахуйн нэгжүүд бий болсон,
c.       Хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн,
d.      Өмч хувьчлалыг явуулж эхэлсэн,
e.       Чөлөөт үнийн тогтолцоо бий болсон,
f.       Чөлөөт өрсөлдөөн явагдах болсон гэх мэт дээрх шалтгаануудын улмаас банкны нэг шатлал тогтолцооноос банкны хоёр шатлалт тогтолцоо болох Төв банк, Арилжааны банк гэсэн тогтолцоонд шилжсэн.
Банкны үйл ажиллагааны онцлог нь харьцангуй өндөр эрсдэлтэй байдаг явдал юм. Банкны балансын пассивын дийлэнх хэсэг нь богино хугацаатай байдаг бөгөөд актив нь түүнээс урт хугацаатай байдаг. Банк нь тухайн нэгэн цагт өөрийн харилцагчийн нэр дээр орж ирж буй хөрөнгөөс илүү их хөрөнгө түүний харилцагчийн данснаас гарах тохиолдолд бэлтгэгдсэн байх ёстой.
Банк нь аж ахуйн нэгжийн адил 3 чухал хүчин зүйлд анхаарч, оновчтой шийдийг тухай бүрт нь олж байх шаардлагатай байдаг. Үүнд:
1.      Аюулгүй байдал ба итгэл хүлээх чадвар
Банк нь дампууралд орохгүйн тулд харилцагчдын итгэлийг хүлээсэн, мөн хувь нийлүүлэгчдээрээ дэмжүүлсэн байх ёстой.
2.      Төлбөрийн чадвар
Харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломж бүхий активыг оновчтой харьцаагаар байршуулсан байх шаардлагатай.
3.      Ашигт ажиллагаа
Банкны үйл ажиллагааны үр дүнгийн хамгийн чухал илэрхийлэл болох өндөр ашиг олохын төлөө ажиллана. Энэ нь банкны хувь нийлүүлэгчдийн сонирхол мөн банкинд ажиллагсадын сонирхлын нэгдэл юм.
Энэ 3 нөхцөл харилцан бие биедээ хамаарснаар банк нь харилцагчтайгаа харилцан ашигтай, удаан хугацаагаар хамтран ажиллаж банкны үйл ажиллагаанд чухал ач холбогдол өгнө.
Банкны байгууллага нь бусад бизнесийн байгууллагуудаас дараах зүйлүүдээрээ ялгагдах онцлогтой үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:
  • Банкны бизнес харилцан итгэлцэл дээр оршдог,
  • Төрийн мөнгөний бодлого банкаар дамжин хэрэгждэг,
  • Олон түмний хараа хяналтанд байдаг, 
  • Банкны үйл ажиллагаа нь эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлж байдаг учраас зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатай,
  • Гарсан бүтээгдэхүүн нь биет бус байдаг,
  • Бусдын эрсдэлийг өөртөө үүрэх замаар үйл ажиллагаагаа явуулж байдаг онцлогтой байна.
Эх сурвалж:
Д.Моломжамц “Санхүү, мөнгө-зээлийн харилцаа” 2008он
Б. Насанбаяр, А. Цэрэнтогоо “Арилжааны банкны үйл ажиллагааны үндэс” 2007 он

3 comments:

  1. Баярлалаа.. Маш их баярлалаа.. үнэхээр баярлалаа.. хэхэ. Банкны тухай юм олдку яаг нөгөө ОЮУНы номыг олж аваад шивэх гэж байлаа үнэхээр тнкс.. Өндөөр болоорой МАНДУХАЙ

    ReplyDelete
  2. bolomjiin l ym. gehdee ar taliin ponii ni uurcilchj bolohgu yu unshihad jaahan towogtei bn

    ReplyDelete
  3. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
    เว็บไซต์:

    ReplyDelete