Aaa

Saturday, May 14, 2011

Арилжааны банкны зээлийн үйл ажиллагааны үндэс, удирдлага, зохион байгуулалт, ангилал - Лекц #9

Банкны зээлийн бодлого нь ямар төрлийн нөөцийг гол эх үүсвэр болгоод хэнд ямар хугацаатайгаар, ямар нөхцөл, хүү шимтгэлтэйгээр, хэчнээн хэмжээтэй зээл олгохтой холбогдож үүссэн бүхий л харилцааг зохицуулах ажиллагааг хэлнэ.
Зээлийн бодлогын эцсийн зорилго нь арилжааны банкийг санхүү, төлбөрийн чадварын хувьд сайн байлгаж, ашигтай ажиллуулж зээлийн алдагдлаас хамгаалахад оршино.
Зээлийн бодлогыг шинээр зээл олгох, урьд олгосон зээлийг зохицуулан удирдаж, эргэн төлүүлэх, цаашилбал хугацаа хэтэрч, баталгаа алдсан чанаргүй зээл үүсэж бий болохоос урьдчилан сэргийлэхэд ашигладаг.
Зээлийн бодлогод зээл олгох, төлүүлэх үеийн үйлдэл болгоныг зааварчилж өгөхөөс гадна зээлтэй холбоотой дараах асуудлуудыг нарийн тусгадаг.
  • Зээлийн газрын зохион байгуулалт
  • Зээлийн эрх буюу зээлийн соёл
  • Зээлийн хавтас, түүний зориулалт, хавтсанд байх баримтуудын жагсаалт, зээлийн хавтсыг хадгалах болон шалгах эрх, мөн хэн, хэзээ, ямар тохиолдолд түүнийг ашиглах эрхийн талаар маш тодорхой дэлгэрэнгүй зааврууд
  • Зээлийн хүү шимтгэлийг тогтоох бодлого. Зээлийн хүү тооцох аргачлал, зээлийн шимтгэлүүдийн төрөл, даатгалын асуудлуудЗээлийн бодлогын хүрээнд:
  • Зээлийн эрсдэл
  • Зээлийн хүүгийн эрсдэл
      Төлбөрийн чадварын эрсдэлд онцлон анхаарч түүнийг бууруулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Банкны зээлийн бодлого нь тухайн банкны хүрээнд үйл ажиллагааны хэм хэмжээг тодорхойлж, зээлийн үйл ажиллагааны бүхий л харилцааг зохицуулах журмын эмхтгэл, зээлийн ажиллагааг зохицуулж зохион байгуулж, хэрэгжүүлж буй ажилтнуудын үйл ажиллагаандаа заавал мөрдөх, хэрэгжүүлэх баримт бичгүүд юм.
 Зээлийн бодлого нь үндсэн гурван бүлгээс бүрдэнэ. Үүнд:
  1. Зээлийн бодлогын зорилтууд болон стратегийг тодорхойлно.
  2. Зээл олголт ба хөтлөлтийн техникийн зарчмууд болон журмыг тусгана.
  3. Зээлийн тусгай төрөлд зориулагдсан журмыг нарийвчлан тодорхойлно.
Зээлийн бодлогыг боловсруулахад нөлөөлөх объектив субъектив хүчин зүйлүүд: 
Макро эдийн засгийн хүчин зүйлүүд:
a.       Тухайн улсын эдийн засгийн ерөнхий төлөв байдал
b.      Төв банкны мөнгө зээлийн бодлого
c.       Төрийн сангийн бодлого
      Орон нутгийн болон бүс нутгийн хүчин зүйлүүд:
a.       Бүс нутгийн эдийн засгийн ерөнхий бүтэц, үйлдвэрлэлийн чиглэл
b.      Харилцагчдын бүтэц, тэдгээрийн зээлийн эрэлт
c.       Тухайн бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа банкууд
       Банкны дотоод хүчин зүйлүүд:
a.       Банкны өөрийн хөрөнгийн болон нийт хөрөнгийн хэмжээ
b.      Татан төвлөрүүлсэн хөрөнгийн бүтэц
c.       Банкуудын ажлын туршлага, чадвар
Зээл олгох үе шат, зээлийн бодлогын элементүүд
Зээл олгох үе шат, зээлийн бодлогын элементүүд
Үе шатууд
Үйл ажиллагааг зохицуулах баримт бичгүүд
1.  Зээл олгохоос өмнөх үе шат
-      Харилцагчийг тодорхойлох
-      Зээлийн төрлийг тогтоох
-      Зээлийг зориулалтаар нь ашиглах хөрөнгийн хэмжээг тодорхойлох
-      Харилцагчийн зээлдэх боломжийг үнэлэх шалгуурыг тодорхойлох
-      Зээлийн хүүг тодорхойлох
-      Зээлийн буцаан төлөлтийг идэвхижүүлэх, хамгаалалтыг сонгож ашиглах
-      Зээл олгохоос өмнөх үйл явцад банкнаас тавих хяналт
2.  Зээл олгох үе шат
-      Зээлийн харилцааг зохицуулах үндсэн баримт бичгүүд
-      Зээл олгох үйл явцыг хэрэгжүүлэх
-      Зээл олгохтой холбоотой үйл ажиллагаанд банкнаас тавих хяналт
3.  Зээлийг удирдах үе шат
-      Зээлийн багцыг удирдах
-      Зээлийн хэлцлүүдийн биелэлтэнд хяналт тавих
-      Зээлийн хэлцлийн хугацааг сунгах, зээлийн гэрээг шинэчлэх
-      Зээлийн үйл ажиллагаанаас учирч болзошгүй хохирлыг хязгаарлах
-      Зээлийн удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих
Зээл олголт нь доорхи зарчмууд дээр үндэслэгдэнэ. Үүнд:
·         Тодорхой хугацаатай
·         Хүүтэй
·         Эргэн төлөгдөх нөхцөлтэй
·         Барьцаа баталгаатай
·         Зорилго чиглэлтэй байна.
Зээлдэгч нь зээл авах өргөдлөө банкинд гаргана. Өргөдөлд зээлийн зориулалт зээлийн хэмжээ, зээл төлөх хугацааг тодорхой заасан байх ба эрх бүхий хүмүүс гарын үсэг зурж тамга дарсан байна.
Зээлдэгч зээлдүүлэгч хоёр талын харилцан тохиролцсоныг баталж байгаа баримт бичгийг хэлнэ. Зээлийн гэрээнд дараах нөхцлүүд тусгагдсан байна.
1.      Зээлийн нэр төрөл, хэмжээ, зориулалт, зээл төлөгдөх хугацаа
2.      Хүү болон шимтгэлийн хураамж түүнийг төлөх нөхцөл
3.      Зээлийн барьцаа баталгаа
4.      Зээл олгох өдөр, арга хэлбэр, нөхцөл
5.      Зээлийн төлбөр тооцоотой холбогдсон 2 талын харилцан хүлээх үүрэг хариуцлага
6.      Тусгайлан заах нөхцөл, хориглолт ба хязгаарлалт
7.      Гэрээ зөрчигдсөн тохиолдолд авах арга хэмжээ хувьцаа худалдан авах баталгаа зэргийг тусгана.
Зээлийн орчил гэдэг нь тухайн банкны зээлийн бодлоготой уялдан зээлдэгчийн зүгээс банкинд зээл олгохыг хүссэн өргөдөл өгснөөс эхлэн зээлээ төлж дуусах хүртэлхи хугацааг хамрах үйл явц юм. Зээлийн орчил нь 5 үе шаттай.
1.      Шаардлагыг хянах
2.      Төслийг үнэлэх ба батлах
3.      Зээл олгох
4.      Хяналт
5.      Зээлийн эргэн төлөлт
Зээлийн ангилал, төрөл
        Зээлийг зориулалтаар нь
a.       Үл хөдлөх хөрөнгийн
b.      Иргэдийн
c.       Үйлдвэрлэлийн
d.      Хөдөө аж ахуйн
e.       Арилжааны
f.       Орон нутгийн
       Зээлийг хүүгээр нь:
a.       Хөвөгч хүүтэй
b.      Тогтмол хүүтэй
      Зээлийг хэмжээгээр нь:
a.       Том /50саяаас дээш/
b.      Дунд /5-50 сая хүртэл/
c.       Жижиг /1-5 сая хүртэл/
      Зээлийг төлөгдөж байгаа хэлбэрээр нь:
a.       Зээлийн хугацаа дуусмагц үндсэн зээл нь хүүгийн хамт төлөгдөх
b.      Сар бүр хүүгээ төлөх, үндсэн зээлээ хугацаа дуусмагц төлөх
c.       Сар бүр үндсэн зээлээ хүүгийн хамт хэсэгчилэн төлөх
      Зээлийг хугацаагаар нь:
a.       Богино хугацаат
b.      Дунд хугацаат
c.       Урт хугацаат
Богино хугацаат зээлийг:
a.       Улирлын зээл /Хөдөө аж ахуйн зориулалтын/
b.      Түрээсийн төлбөр урьдчилан төлөх зориулалттай зээл
c.       Овердрафтын зээл
d.      Факторингийн зээл
e.       Арилжааны зээл
f.       Эргэлтийн хөрөнгийн зээл
g.      Цалингийн зээл
h.      Худалдааны зээл
i.        Зээлийн картын зээл
Дунд хугацаат зээлийг:
a.       Үйлдвэрлэлийн шинэ тоног төхөөрөмж худалдан авах
b.      Шинэ бизнесийг санхүүжүүлэх
c.       Байнгын хэвийн үйл ажиллагааг санхүүжүүлэх
d.      Дунд хугацааны зээл нь богино хугацааны зээлийг бодвол хүү багатай, үнэлүүлж даатгуулах барьцаа хөрөнгө шаарддаг.
Урт хугацаат зээлийг:
a.       10 жилээс дээш хугацаатай
      Зээлийн чанарын ангилал
a.   Ангилагдаагүй – Энэ нь үнэлэгдэх шатандаа явж байгаа зээл
b.   Дээд зэргийн – Зээлийн өндөр зэрэглэлтэй зээлдэгчийн зээл, зээлээ цаг хугацаанд нь төлж байсан, мөнгөн хөрөнгийн урсгал сайтай сайн чанарын барьцаа хөрөнгөтэй
c.  Өндөр чанартай – Санхүүгийн хувьд сайн, зээлийн сайн түүхтэй боломжийн барьцаатай
d.   Хангалттай – Санхүүгийн хувьд хүлээн авч болохуйц зээлээ төлж байсан хүлээн авч болохуйц барьцаатай
e.  Эргэлзээтэй – Энэ нь сулавтар зээлдэгч, хангалттай барьцаагүй, зээлдэгчийн хөрөнгөтэй харьцуулахад авсан зээлийн хэмжээ нь хамаагүй их, байнгын хяналт, нэмэлт баталгаа шаарддаг
f.  Найдваргүй – Энэ нь зээл төлөх нь эргэлзээтэй, тусгай ажиллагаа шаардсан, банкны хянагч нараас найдваргүй гэж үнэлэгдсэн
g.  Алдагдал – Энэ нь зээлийн багцаас хасагдсан төлбөр орж ирнэ гэж найдахаа байсан магадгүй бага багаар төлөгдөх зээл

5 comments:

  1. таалагдлаа энэ блогтоо нэлээд их цаг гаргасан байна шүү амжилт хүсье

    ReplyDelete
  2. илтгэлд минь их хэрэгтэй мэдээлэл бна баярлалаа

    ReplyDelete
  3. баярлалаа их хэрэгтэй мэдээлэл тавьсанд.

    ReplyDelete
  4. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
    เว็บไซต์:

    ReplyDelete
  5. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete