Банк нь хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн явцад бий болсон томоохон ололтын нэг юм. Хүй нэгдлийн нийгэм задарч мөнгө хүүлэх, капитал үүсэх үед банкны үйл ажиллагааны анхны үр хөврөл бий болсон байна.
Эзэндээ тодорхой хэмжээний хүүгийн орлого авчирдаг, мөнгөн капиталын гүйлгээ өргөжиж, зохион байгуулалтанд орох болсон нь банкны үйл ажиллагааны эхлэл болжээ. Банкны зарим үйл ажиллагааг гүйцэтгэх тусгай байгууллага ч бий болсон байна.
Судлаачид банк гэдэг нь “Banko” орчуулбал “Вандан” гэсэн утгатай Итали гаралтай үг гэж үздэг. Түүхийн ном хэвлэлд тэмдэглэснээс үзэхэд эртний Вавилон, Грек, Египет, Римд XIV-XV зууны үед банкны үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд анх гарч ирж комиссын гүйлгээнээс эхлээд зээл олгох хүртэл ажил эрхэлж эхэлсэн байна.
Манай эриний өмнөх 8 дугаар зууны Вавилоны банк мөнгөн хадгаламж авч, зээл олгохын зэрэгцээ “гуду” гэдэг нэртэй цаасан мөнгө гүйлгээнд гаргаж байжээ. Мөн эртний Вавилонд мөнгө хүүлэх, арилжих явдал их дэлгэрсэн байв. Иймээс засгийн зүгээс иргэдийн хоорондын зээлийн харилцааг зохицуулах, мөнгө хүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах оролдлого хийж байсан.
Грект банкны үйл ажиллагааг сүсэгтэнгүүд гүйцэтгэж байв. Худалдаа, наймааны үйл ажиллагаа ихээхэн өргөжих болсон нь банкны гүйлгээ хөгжихөд түлхэц болжээ. Зээлийн хэрэгцээ их гарах болсон нь мөнгө зээлдүүлэх банкны гүйлгээ хөгжих эхлэл болжээ.
Бага хэмжээний зээлийн гүйлгээ гол төлөв гар дамжиж, зарим үед жижиг лангуу (трапеза), тусгай байранд төвлөрөн хийгдэж байв. Гар үйлдвэр эрхлэгчид лангууныхаа ард суугаад худалдаа наймаа хийж, мөнгө солих, зээлдүүлэх ажил эрхэлж байсан бөгөөд үүнээс Грекийн “трапеза” буюу “лангууны ард суугаа хүн” гэсэн утгатай үг гаралтай ажээ. Харин томоохон хэмжээний зээл олгох, мөнгө солилцох гүйлгээ Грект сүм хийдэд хийгдэж байжээ. Ер нь сүм хийд нь банкны гүйлгээ хийдэг болон мөнгөө хадгалдаг гол газар буюу нэг ёсны банкны үүргийг гүйцэтгэдэг байжээ.
Эртний Грекийн 30 гаруй хотод трапезийн буюу лангуугаар мөнгө солих гүйлгээ хийдэг байсан. Сүм хийдэд ард түмэн итгэдэг байсан тул тэнд байрлаж байгаа мөнгөний лангуу, конторт мөнгөө хадгалуулах, худалдах, худалдан авах, солилцох гүйлгээ хийхэд хамгийн тохиромжтой газрын нэг байв.
Манай эриний өмнөх 3 дугаар зууны үед Грекүүд зоосон мөнгө цутгаж гүйлгээний хэрэгсэл болгон ашигласан бөгөөд энэ нь арилжаа наймааны ажилд том өөрчлөлт гаргасан байна. Сүүлдээ сүм хийдийн мөнгөний гүйлгээ өргөжиж, тэндээс зээл олгох, улсын болон худалдаачдын мөнгө, эд хөрөнгийг хадгалах, зоосон мөнгийг солилцох, гүйлгээг зуучлах, мөнгөний гүйлгээний данс, бүртгэл хөтлөх болж, түүний үйл ажиллагаа нь банкны ажлын хэв шинжид ихээхэн ойртсон байна.
Улс хоорондын худалдаа хөгжихийн хэрээр зоосон мөнгөний гүйлгээ өсч, тэдгээрийг худалддаг, худалдан авдаг тусгай конторууд ажиллах болсон байна. Энэ нь орчин үеийн банкны эхлэл байжээ. Ялангуяа дундад зууны үед Италид ийм конторууд их дэлгэрч, тэдгээрийг Италиар “banko” гэж нэрлэж байжээ. Үүнээс үзэхэд “банк” гэдэг үг нь Итали үгнээс гаралтай байж болох юм.
Гэхдээ банк гэдэг үгний гарал үүслийн талаар хоёр таамаглал байдгийн эхнийх нь дээр дурьдсан Итали үг болох “banko” буюу мөнгөний контор, мөнгөний авдар гэсэн утгатай. Харин хоёрдахь таамаглал нь мөнгөний арилжаа хийдэг хүмүүсийн байрладаг “контор” буюу лангуу гэдэг үгтэй холбоотой ажээ.
XII-XIII зууны үед Италийн Генуя, Рим, Флоренц, Милан зэрэг хотуудад арилжаа наймаа бусдаас илүү хөгжиж, мөнгө хүүлэх үйл ажиллагаа их дэлгэрсэнтэй уялдаж, мөнгө хүүлэгчид нөхөрлөл байгуулж, мөнгө зээлдүүлэх, хадгаламж авах болжээ.
Орчин үеийн банкны хэв шинжийг агуулсан банк 1407 онд Италийн Генуя хотод “Ариун Георгия” нэртэйгээр анх байгуулагдсан байна.
Энэ банк нь хадгаламжийн хоршоо, нөхөрлөлүүдийн хэлбэрээр улсын оролцоотойгоор байгуулагдсан. Энэ үеэс Италид барьцаалж зээл олгодог ломбардууд үүсчээ. Мөн 1587 онд Венецид улсын буюу жиробанк болох “Banco di Rielto” байгуулагдаж, хожим нь түүнээс салбарлан хадгаламжийн банк, кассууд, орон сууцны банк зэрэг жиробанкууд байгуулагдсан байна. 1893 онд Италийн үндэсний банк байгуулагдаж, 1923 оноос эмиссийн онц эрхтэй болж, төв банкны үүрэг гүйцэтгэх болжээ.
XVI-XVII зуунд Нидерланд, Германд банкны үйл ажиллагаа явуулж байсан банкны контор, мөнгөний болон зээлийн хоршоо зэрэг нь банкууд болж гарч ирсэн байна. Германы банкны хөгжлийн түүх мөн л бусад орныхтой адил байсан бөгөөд 1648 онд “Гемайн-Кредит” нэртэй анхны банк байгуулагдаж байсан бол 1870 он гэхэд 30 гаруй банк үйл ажиллагаа явуулж байжээ. Харин 1875 оноос эмиссийн гүйлгээ алхам алхамаар улсын хяналтад орох болжээ. ХХ зууны эхэн үе гэхэд банкны тоо 400 гарч, Рейхсбанкны (Бундесбанк буюу Төв банкийг өмнө нь ингэж нэрлэж байжээ) үүрэг ихээхэн нэмэгдсэн байна. 1934 онд зээлийн системийн тухай хууль, 1939 онд Рейхсбанкны тухай хууль тус тус гарч орчин үеийн банкны эрх зүйн үндэс бүрдэж эхэлсэн байна.
Англид 1664 онд “Английн банк” нэртэй анхны банк байгуулагдсан байна. Английн төв банкийг анх 1200 гаруй хувь нийлүүлэгчдийн хөрөнгөөр байгуулсан бөгөөд алт, мөнгө худалдах, худалдан авах, вексель гаргах, зээл олгох зэрэг үйл ажиллагаа эрхэлж байв. 1972 оноос Төв банк эмиссийн онц эрхтэй болж, орчин үеийн төв банкны хэв шинжрүү шилжих эхлэл нь тавигдсан байна.
1979 онд банкны тухай хууль гарах хүртэл банкны талаар тодорхойлолт өгөх горимын эрхийн дүрэм байсангүй. Асуудлын гол нь горимын эрх нь энэ асуудлаас тойрч гарсан тул Парламентийн хуулинд банкны үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байгаа нөхөрлөл, хоршооллын байгууллага, компани гэж банкийг тодорхойлсон.
Америкт XVIII зууны дунд үеэс банкны үйл ажиллагаа эрхлэх явдал бие даасан зохион байгуулалтанд орсон байна. 1781 онд Филадельфид “Хойт Америкийн банк” нэртэй анхны банк байгуулагдсан бөгөөд 1800 онд 29, 1820 он гэхэд 300 гаруй арилжааны банк ажиллах болж тэдгээр нь эдийн засгийн чухал дэд бүтэц болсон байна. 1863 - 1864 онд Америкт Үндэсний Валютын тухай болон Арилжааны Банкны тухай хуулиуд гарч, банкны систем ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна.
Орос улсад XVII зууны дунд үе хүртэл бие даасан банкны байгууллага байсангүй. Харин 1729-1733 онд банкны үйл ажиллагаа эрхлэх мөнгөний контор нэртэй байгууллага бий болж, алт мөнгийг барьцаалан богино хугацаатай зээл олгох болжээ. Хожим нь 1754 онд хатан хаан Елизавете Петровнагийн захирамжаар Москва, Санкт-Петербург хотод контор бүхий Улсын банкийг хөрөнгөтэй хүмүүст зориулан байгуулж, тэр нь 1785 он хүртэл ажиллажээ.
Оросын банкны хөгжлийн түүхэнд болсон томоохон үйл явдал нь одоогийн төв банкны үндэс болох улсын банк 1860 онд байгуулагдсан явдал юм. Харин 1991 оноос банкны тухай шинэ хуулиар арилжааны банкууд бие даасан эрхтэй болсны гадна хувийн болон хамтын өмч дээр суурилсан арилжааны банкууд байгуулагдах болов.
Монгол туургатан эрт дээр үеэс металл болон цаасан мөнгө гарган гүйлгээнд хэрэглэж байсан түүхтэй. Мөнх хааны үед буюу 1253 онд цаасан мөнгөн тэмдэгт гаргаж, мөнгөний хэрэг эрхлэх газар байгуулан ажиллуулж байжээ. Хубилай хаан Хархорумд 1260 онд мөнгө тушаах банк байгуулж, 1282 оноос “Олон замд тэгшитгэх банк” нэртэй банкны салбаруудыг байгуулан ажиллуулж байсан ажээ.
Харин Манж, Хятадын дарлалын үед энэ түүхэн уламжлал тасарч Монголын зах зээл дээр Хятад, Оросын зэрэг валютууд өргөн хэрэглэгдэж байсны дээр 19 дүгээр зууны сүүлээр Нийслэл хүрээ, Улиастай зэрэг газар Хятад, Оросын зарим банкны салбар ажиллаж байжээ. Харин 1921 оны ардын хувьсгалын дараа Монголд үндэсний банк, зээлийн систем хөгжих боломж бүрдсэн байна.
Эх сурвалж:
Д.Моломжамц “Санхүү, мөнгө-зээлийн харилцаа” 2008он
хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа
ReplyDeleteТа бөөрийг худалдахыг хүсч байна уу?
ReplyDeleteТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
เว็บไซต์:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ReplyDeleteБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ReplyDelete