Aaa

Monday, May 16, 2011

Эдийн засгийн тогтолцоо, түүний хувьсал, хөгжил - Лекц #2


Баялгийг бүтээх, хуваарилах, солилцох, хэрэглэх үйл явцын зохион байгуулалт нь өмчийн харилцаагаар тодорхойлогдож байдаг.
Хомсхон, хязгаартай нөөцөө үр ашигтай зарцуулж хэрэгцээгээ аль болох бүрэн дүүрэн хангах асуудал нь хүн бүрийн хувьд ч, нийгмийн хувьд ч тулгамдсан зорилт байдаг учраас түүнийг хүн төрөлхтөний нийтлэг асуудал гэж үзэж болно.
Эдийн засгийн тогтолцооны хэлбэрүүд
·         Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо
Эдийн засгийн харилцаанд оролцогч өрх гэр, хувь хүмүүс болон пүүсүүдийн шийдвэр гаргалт нь ямар ч хөндлөнгийн оролцоогүйгээс хийгддэг эдийн засгийг хэлнэ.
·         Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо
Эдийн засгийн үндсэн асуудлуудыг шийдвэрлэгч гол агент нь төр буюу засгийн газар болдог эдийн засгийн харилцааг хэлнэ.
·         Уламжлалт эдийн засгийн тогтолцоо
Эдийн засгийн шийдвэр гаргалтад уламжлал, тогтсон хэв заншил голлон нөлөөлдөг эдийн засгийн харилцааг хэлнэ.
·         Холимог эдийн засгийн тогтолцоо
Зах зээлийн систем бүхий төрийн зохицуулалттай эдийн засгийг хэлнэ.

Хүн үүсч сүрэг, отго омог гэх мэтийн зохион байгуулалтанд орж байсан нь өөрсдийн аюулгүй байдлыг ханган амар жимэр нөхцөлд хэрэгцээгээ хангахад гол анхаарлаа төвлөрүүлэхийг чухалчилж байсантай ч холбоотой байж болох юм. Нийгмийн зохион байгуулалтын эдгээр хэлбэр нь яваандаа төрийн хэлбэрт шилжсэн түүхтэй. Төрийн хэлбэрүүд нь хувь хүний эрх, эрх чөлөөг хангаж байсан хэм хэмжээнээсээ хамаараад өөр өөр байсан хэдий ч дараагийнх нь өмнөхөөсөө илүү дэвшилттэй байсан. Ялангуяа хөдөлмөрийн албадлагын харилцаа устаж тэнцүү солилцооны зарчим дээр суурилсан хөлсний хөдөлмөрийн харилцаа үүссэн нь том дэвшил болсон юм. Чухамхүү энэ үеэс л төр иргэддээ аюулгүй аж төрж, амьдрах нөхцөлийг хангах явдлаар өөрийн функцийг хязгаарлаж, хувийн өмчийн эрх чөлөөг хангах боломжийг бүрдүүлэх ёстой гэсэн үзэл баримтлал бүхий нийгмийн тогтолцоо үүссэн нь эдийн засгийн идэвхитэй үйл ажиллагаа явуудах хувь хүний сонирхлыг өдөөж, хувийн эрх ашиг, сонирхол дээр тулгуурласан эдийн засгийн тогтолцоо үүсч хөгжихөд ихээхэн түлхэц болжээ.
Зөвхөн зах зээлийн зохицуулалт дээр суурилсан эдийн засгийн тогтолцоог цэвэр буюу төгс зах зээлийн эдийн засаг гэж нэрлэдэг.
Бүр хүй нэгдлийн үед отго, омгууд илүүдэл бүтээгдэхүүнээ хоорондоо солилцохоор уулзалддаг тусгайлсан газартай байсан нь зохион байгуулалттай арилжаа, солилцрр үүсч хөгжих үндэс нь болсон. Гэхдээ энэ үед барааг бараагаар сольж байсан бөгөөд түүнийг бартер гэж нэрлэдэг болсон.
Хот, суурин газар үүсч хөгжихийн хэрээр худалдаа наймааг тусгай зориулалтын газар эрхлэх болсон нь бөөний болон жижиглэн худалдаа үүсч хөгжихөд ихээхэн түлхэц үзүүлсэн. Мөн солилцоог мөнгөөр хийх болсон нь худалдагч, худалдан авагчдын хоорондох аж ахуйн хэлхээ холбоог үлэмж хэмжээгээр өргөжүүлэн тэлсэн.
Ийм учраас А.Смит мөнгө үүссэн нь ач холбогдлоороо автозам үүссэнээс дутахааргүй гэж үнэлсэн байдаг. Зам нь шилжих хөдөлгөөний боломжийг өргөтгөсөн бол мөнгө нь солилцоог өргөжүүлж оролцогчдынх нь тоог огцом нэмэгдүүлсэн.
А.Смитийн үндэслэсэн эдийн засаг дахь төрийн оролцоог үгүйсгэдэг төгс зах зээлийн тухай онол, үзэл баримтлал нь өнгөрсөн зууны 30-аад оныг хүртэл давамгайлж байсан. Гэтэл 1929-1933 онуудад болсон капиталист системийг хамарсан эдийн засгийн хямрал уг онолыг мухардалд оруулсан байдаг. Ингээд үүссэн нөхцөл байдлын судалгааны үр дүнд дан ганц зах зээлийн зохицуулалтаар эдийн засгийн бүх асуудлыг шийдвэрлэх болоцоонүй гэдгийг нотлон харуулжээ. Энд Английн эдийн засагч Дж.М.Кейнсийг түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Тэрээр 1936 онд бичиж нийтлүүлсэн “Ажил эрхлэлт, зээлийн хүү, мөнгөний ерөнхий онол” хэмээх алдарт бүтээлдээ зах зээлийн нөхцөлд төрийн оновчтой зохицуулалт нь түүний үр ашгийг дээшлүүлдэг гэдгэийг нотлон харуулж, төрийн зохицуулалт бүхий эдийн засгийн тогтолцооны загварын үндсэн зарчмуудыг боловсруулжээ. Ингээд зуун хувийн зах зээлийн зохицуулалт дээр суурилсан эдийн засгийн тогтолцоо түүх болон архивлагдаж, харин зах зээлийн болон төрийн зохицуулалтын аль алиныг нь хослуулан холимог тогтолцоо оршин тогтносоор байна.
19-20 дугаар зуунд бүх өмчийг нийгэмчилчихээд нам төвтэй төрийн удирдлага, заавраар чинээлэг хангалуун нийшмийг эхэлж байгуулчихаад, дараа нь нийгмийн гишүүдээ жаргуулж, улмаар “хүн бүр чадлынхаа хэрээр, хүн бүрт хэрэгцээнийх нь хэрээр” гэсэн хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэхийг гол номлолоо болгосон онол үүсч, хүн төрөлтөний багагүй хэсгийг өөртөө татаж чаджээ. Энэхүү онолыг марксизм – ленинизм, харин амалж байсан нийгмийг нь социализм, коммунизм, бий болгосон эдийн засгийн тогтолцоог нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо гэж тус тус нэрлэдэг.
Нэг нь зах зээлийн зохицуулалтыг, нөгөө нь төрийн зохицуулалтыг туйлшруулдаг учраас төгс зах зээлийн болон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо нь хүн төрөлхтөн түүхэндээ бий болгосон эдийн засгийн тогтолцоонуудын бие биенийгээ үгүйсгэсэн хоёр туйл нь болдог.
Хүснэгт 2.1 Эдийн засгийн тогтолцоонуудын ялгаатай хийгээд төстэй талууд
Харьцуулах үзүүлэлтүүд
Төгс зах зээлийн эдийн засгийн тогтолцоо
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо
Эдийн засгийн холимог тогтолцоо
1.
Өмчийн хэлбэр
Хувийн өмч
Зуун хувь нийгмийн өмч
Хувийн өмч зонхилно.
2.
Өрсөлдөөний хэлбэр
Төгс өрсөлдөөн
Өрсөлдөөнийг социалист уралдаан оролдог
Төгс ба төгс бус өрсөлдөөн.
3.
Зохицуулах механизм
Зах зээлийн механизмаар зохицуулагдана.
Төвлөрсөн төлөвлөгөөгөөр зохицуулдаг.
Зах зээлийн механизмыг төрийн зохицууулалттай хослуулна.
4.
Эдийн засгийн баримжаалал
Хувь хүний хэрэгцээ
Нийгмийн хэрэгцээ
Хувь хүний хэрэгцээ зонхилно.
5.
Үнэ бүрдэлт
Эрэлт, нийлүүлэлтийн харилцан үйлчлэл
Төрөөс хатуу тогтооно.
Ерөнхийдөө эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогдох боловч зарим үнэ, тарифыг төр зохицуулдаг.
6.
Төрийн оролцоо
Байхгүй
Төрийн оролцоо маш их байна.
Төрийн оролцоо зохицуулалтаар хязгаарлагдана.
7.
Гол зорилго
Хувь хүний хэрэгцээг аль болох бүрэн дүүрэн хангах
Төлөвлөгөөг биелүүлэх, болж өгвөл давуулан биелүүлэх
Хувь хүний хэрэгцээг аль болох бүрэн дүүрэн хангах.
8.
Үйл ажилллагааны сэдэл
Хувийн эрх ашиг, сонирхол
Нийгмийн эрх ашиг, сонирхол
Хувийн эрх ашиг сонирхол.
9.
Үйлдвэрлэгчдийн эдийн засгийн эрх чөлөө
Эрх чөлөөтэй
Эдийн засгийн эрх чөлөө байдаггүй
Эрх чөлөөтэй.
 Эдийн засгийн харилцаанд оролцогч талууд, тэдгээрийн эдийн засагт гүйцэтгэх чиг үүрэг
Хэрэгцээг бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн бүтээж эцсийн хэрэглээнд хүргэх явц нь маш олон хүний оролцоотойгоор явагддаг. Тэдгээрийг эдийн засгийн онолд гүйцэтгэж байгаа үүргээр нь хэрэглэгч – өрх гэр, үйлдвэрлэгч – пүүс, зохицуулагч – төр хэмээн ангилан авч үздэг.
Өрх гэр
Өрх гэрийн хүрээнд явагдаж байгаа үйлдвэрлэл, хэрэглээ нь нийгмийн нөхөн үйлдвэрлэлийг хангах үндсэн нөхцөл нь болдог.
Өрх гэр нь үйлдвэрлэлийн бүх нөөцийг өмчлөгч субъект болдог. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр, газар, капитал, үйлдвэрлэл эрхлэх ур чадвар гэсэн үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг өмчилдөг.
Өрх гэрийн өмчинд байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлс нь үйлдвэрлэлийн нөхцөлийг бүрдүүлдэг учраас энэ нь эдийн засагт гүйцэтгэж байгаа өрх гэрийн хамгийн чухал бөгөөд анхдагч үүрэг юм.
Пүүс
Эдийн засгийн харилцаанд оролцогчдоос ашиг олох зорилгоор бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэн гаргаж байгаа субъект болох үйлдвэрлэгчийг эдийн засгийн онолд пүүс гэж нэрлэдэг.
Пүүс нь үйлдвэрлэлийн хүчин зүйлийн зах зээл дээр хэрэглэгчийн, харин эцсийн бараа, үйлчилгээний зах зээл дээр нийлүүлэгчийн үүхгийг тус тус гүйцэтгэдэг. Мөн пүүс нь татвараар дамжуулан улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байдаг.
Төр
Зах зээлийн механизм буюу А.Смитийн тодорхойлсончлон үл үзэгдэх гарын зохицуулалт нь нөөцийг хамгийн оновчтой байдлаар хуваарилдаг, хувь хүний хэрэгцээг баримжаалдаг, пүүсүүдээс байнга чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэхийг шаарддаг гэх мэт олон сайн давуу талтай байдаг боловч өөрийн гэсэн сул талууд бас байдаг. Үүнд:
1.      Зөвхөн ашиг өндөртэй салбарын хөгжлийг дэмжин урамшуулдаг учраас дан ганц зах зээлд найдвал эдийн засгийн бүрэн бүтэн байдал алдагдаж өрөөсгөл бүтэц тогтворгүйтэн савалдаг.
2.      Байгаль орчин бохирдох, монополь үүсэх зэргээр ашиг олоход чиглэгдсэн хувь хүн, тодорхой нэг пүүсийн үйл ажиллагаа нь нийгмийн эрх ашигтай зөрчилдөх тохиолдол олонтоо тохиолддог.
3.      Зах зээлийн механизм нь орлогын хуваарилалтанд шударга ёсыг хэрэгжүүлдэг ч гэлээ бодит нөхцөлийн улмаас ажил, хөдөлмөр эрхлэх бололцоогүй хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн эмзэг давхаргынханд хатуу хандаж тэднийг амжиргааний эх үүсвэргүй болоход хүргэдэг.
Эдийн засгийн холимог тогтолцооны нөхцөлд зах зээлийн зохицуулалтын дээрх сул талыг нөхөх үүрэг нь төрд ноогдож байдаг.
Төрийн эдийн засагт гүйцэтгэх үүргийг дараах байдлаар ангилдаг.
1.      Зах зээлийн зохицуулалтын механизмын үр ашгийг нь дээшлүүлэхэд чиглэсэн чиг үүрэг.
2.      Орлогын хуваарилалт дахь тэгш бус байдлыг саармагжуулахад чиглэсэн чиг үүрэг
3.      Эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн чиг үүрэг
Зах зээлийн зохицуулалтын механизмын үр ашгийг нь дээшлүүлэхэд чиглэсэн чиг үүрэг
            Эдийн засгийн холимог тогтолцооны нөхцөлд эдийн засаг дахь төрийн оролцоо нь зохицуулалтын шинжтэй байдаг. Зах зээлийн зохицуулалтын механизмыг дэмжиж тэтгэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь түүний үр ашгийг дээшлүүлэх гол чиглэл болж өгдөг. Мөн эдийн засгийн үйл ажиллагааны явцад байгаль орчин бохирдох, монополь үүсэх зэрэг сөрөг нөлөөнүүд гардаг ба үүнийг засч залруулах төрийн чиг үүрэгт багтдаг.
Орлогын хуваарилалт дахь тэгш бус байдлыг саармагжуулахад чиглэсэн чиг үүрэг
            Төр орлоготой хэсгээс нь татварын хэлбэрээр нэг хэсэг орлогыг нь татан төвлөрүүлээд эмзэг давхаргынханд төрөл бүрийн мөнгөн тусламж олгох замаар амьжиргааных нь наад захын түвшинг баталгаажуулж өгдөг.
Эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн чиг үүрэг
Эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлэн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг төсвийн бодлого болон мөнгөний бодлого гэж нэрлэдэг.
Мөн төр нь дараах үүрэгтэйгээр эдийн засгийн харилцаанд оролцоно.
·         Үнийн түвшинг тогтвортой байлгах
·         Эдийн засгийн өсөлтийг хангах
·         Бүрэн ажил эрхлэлтийг хангах
·         Байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах
·         Эдийн засгийн үр ашгийг хангах
·         Орлогын тэгш байдлыг хангах

1 comment:

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
    เว็บไซต์:

    ReplyDelete