Банкны бизнес нь бусдын эрсдэлийг өөртөө хүлээх замаар үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Банк нь бусад бизнесийн байгууллагыг бодвол хүлээх эрсдэл нь илүү өндөр байдаг. Банкны бизнесийн үндсэн үйл ажиллагаа нь эрсдэлийг удирдах явдал юм. Банкны активын дийлэнх хэсэгт зээл олгосон байх тохиолдолд зээлийн эрсдэлийг зохистой удирдах нь банкны үйл ажиллагааны амжилтын үндэс болдог байна.
Банкны эрсдэл нь эдийн засгийн эрсдэлийн тогтолцоонд багтдаг өөрийн мөн чанараараа нэлээд нарийн асуудал юм. Эдийн засгийн эрсдэлийн тогтолцооны хүрээнд багтдаг боловч эдийн засгийн бусад эрсдэлийн нөлөөг багагүй хүлээдэг банкны эрсдэл нь өвөрмөц биеэ даасан эрсдэл юм.
Банкны эрсдэл гэдэг нь удирдлага болон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл тодорхойгүйгээс үүсэн бий болсон нөхцөл байдлыг хэлнэ.
Банкны тогтолцооны тухай сонгодог сургаал нь банкны заавал харгалзаж мөрдөх ёстой дараах 3 үндсэн шалгуураас урган гарна. Энэ нь:
Банкны үйл ажиллагааны практикт эдгээр зорилтын ач холбогдлыг нэг түвшинд авч үзэх, эсвэл хөрвөх чадварыг зохих түвшинд, аюулгүй байдлыг тооцон ашгийг дээд хэмжээнд хүргэх зарчмыг чухалчилна.
Эрсдэлийн гүн агуулга утга түүнийг тогтоох аргууд нь байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж байдгийг гадаад орнуудын туршлага гэрчилж байна. Үүнд олон шалтгаан нөлөөлдөг бөгөөд эдгээрээс дараах бүлэг шалтгааныг тодруулан авч үзье. Үүнд
1. Зах зээлийн бүтцийн өөрчлөлт:
1. Зах зээлийн бүтцийн өөрчлөлт:
· Өрсөлдөөн ширүүсэх
· Банк нийтлэг үйл ажиллагаатай болох
· Салбарууд хэтэрхий олширох
· Харилцагчдын бүтэц тэнцвэржих
2. Гадаад хүчин зүйлс шалтгаалсан хүүгийн хэлбэлзэл: Үнийн болон мөнгөний бодлогоос, банк бус өрсөлдөөн хүчтэй болсноос гэх мэт.
3. Харилцагчдын их өндөр шаардлагууд: Эдгээр нь үнийн өсч буй мэдрэмж ба банкны үйлчилгээнд илүү ялгавартай эрэлт хүсэх зэрэгт илэрнэ.
4. Банкны зардлын өсөлт
5. Банкны нийтлэг эрсдэл тооны болон ач холбогдлын хувьд байнга нэмэгдэх
3. Харилцагчдын их өндөр шаардлагууд: Эдгээр нь үнийн өсч буй мэдрэмж ба банкны үйлчилгээнд илүү ялгавартай эрэлт хүсэх зэрэгт илэрнэ.
4. Банкны зардлын өсөлт
5. Банкны нийтлэг эрсдэл тооны болон ач холбогдлын хувьд байнга нэмэгдэх
Банкны эрсдэл нь банкны үйл ажилагааны бүх талыг хамардаг. Банкны эрсдэлийн ангиллын бүтэц нь эдийн засгийн эрсдэлийн үзэл санаан дээр суурилна.
Зээлийн эрсдэл, түүний мөн чанар
Зээлийн эрсдэл гэдэг нь зээлийн харилцаанд оролцогч талууд зээлийн гэрээг тодорхой буюу бүхэлд нь биелүүлэхгүй байх, мөн харилцагч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүний төлбөрөөс санаатай буюу санамсаргүйгээр зайлсхийхийг хэлнэ.
Зээлийн эрсдэл нь банкны ашгийн хэмжээг бууруулах, банкны төлбөрийн чадварыг илэрхийлэгч гол үзүүлэлт болсон хөрвөх чадварыг алдагдуулах үндсэн нөхцөл болдог.
Арилжааны банкны зээлийн эрсдэлийн үйл ажиллагааг дараах байдлаар ангилна.
- Xүүгийн эрсдэл: Зээлийн хүүг зах зээлийн эрэлт хэрэгцээ, ханшийн өөрчлөлт, харилцагчийн ажиллагааны түвшин зэргээс хамааруулалгүйгээр өндөр тогтоосон, хадгаламжийн хүүд тухайн банк бодит байдлаас өндөр хүү төлсөн зэргээс хүүгийн орлого нь зарлагаа нөхөх бололцоогүй болж учрах алдагдал юм.
- Зах зээлийн эрсдэл: Тухайн байгууллагад учирч болох гадаад хүчин зүйл буюу зах зээлийн орчноос хамаарч байгаа эрсдэл юм.
- Гэмт үйлдлийн эрсдэл: Банкны ажилтнуудын хууль бус үйл ажиллагаа мэдлэг чадвар сул, ажлын хариуцлага хангалтгүй байгаа зэргээс шалтгаалан үүсдэг алдагдал юм.
- Зээлийн эрсдэл: Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болон гадаад, дотоод мөн бусад хүчин зүйлүүдийн нөлөөллөөр зээллэгийн нөхцөл өөрчлөгдсөнөөс банкинд учрах алдагдал юм.
- Ашгаа олж чадахгүй байх эрсдэл: Тухайн банк хүүгийн орлогоо оруулах буюу олж авч чадахгүй байх, байгууллагын ерөнхий үйл ажиллагаанаас, мөн эдийн засгийн хүчин чадал доройтсоноос ашгаа зохих хэмжээнд бүрдүүлж чадахгүйтэй холбоотой гарах эрсдэл юм.
- Төлбөрийн чадварын эрсдэл: Төв банкинд заавал байлгах нөөцийн хэмжээг зөрчих, хадгаламжийн ихэнх хэсгийг зээлд оруулах, эрсдэл өндөртэй салбарт ихээхэн хөрөнгө байршуулах зэргээс харилцагчдын анхны шаардлагаар гүйлгээ хийж чадахгүйд хүрснээс үүсдэг алдагдал юм.
Зээлийн эрсдэлийн ангилал
Зээлийн эрсдэлийг:
1. Банкны дотоод эрсдэл
2. Зээлдэгчээс хамаарах эрсдэл
Банкны дотоод эрсдэлийг дотор нь:
a. Зээлийн үндсэн төлбөрийн эрсдэл
b. Зээлийн хүүгийн эрсдэл
c. Зээлийн алдагдлын хөрвөх эрсдэл
d. Зээлийн үйл явцын зохион байгуулалтын эрсдэл
e. Зээлийн хамгаалалтын эрсдэл
Зээлдэгчээс хамаарах эрсдэлийг дотор нь:
a. Харилцагч зээлийн төлбөрөөс санаатайгаар зайлсхийх
b. Эдийн засгийн нөхцөл байдлаас үүсэх эрсдэл
c. Ханшийн эрсдэл
d. Төлбөрийн эрсдэл
Зээлийн эрсдэл бий болох үндэс нь гадаад дотоод хүчин зүйлээс шалтгаалдаг.
Гадаад хүчин зүйлсэд:
- Харилцагчийн үйл ажиллагаа
- Гадны хүчин зүйлс /Улс төр, хууль тогтоомж, нийгэм соёл, эдийн засаг, технологи/
- Урьдчилан тооцоолох боломжгүй хүчин зүйлсээс хамааран гардаг алдагдал /зээл авсан харилцагч нас барах, сураггүй алга болох/
Дотоод хүчин зүйлсэд:
- Зээлийн ажилтны тооцоогүй хандлага зээлийн шинжилгээ дутуу хийсэн, буруу дүгнэлт гаргасан, олгох ёсгүй зээл олгосон, зээлийн ажилтны мэдлэг чадвар муу гэх мэт
- Банкны зүгээс хамаарах зохион байгуулалтын болон бодлогын асуудлуудын алдаа хамаарагдана.
Зээлийн эрсдэлд нөлөөлөх нөлөөллийг мөн:
- Объектив
- Субъектив хүчин зүйлс гэж ангилна.
Субъектив хүчин зүйлсэд: Зээлдэгч, зээлдүүлэгчийн үйл ажиллагаанаас хамаарч зээлийг эрсдэлтэй болоход нөлөөлдөг хүчин зүйлс хамаарагдана. Үүнд:
- Зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлж чадахгүй байхтай холбоотой гарч байгаа зээлдэгчийн эрсдэл. Зээлдүүлэгчээс хамаарч байгаа хүчин зүйлүүдэд банкны дотоод зохион байгуулалт, зээлийн газрын зохион байгуулалт, зээлийн эдийн засагчийн мэдлэг, чадвар, туршлага, банкны зээлийн бодлого, зээл олгох аргачлал, үйл явц гэх мэт зүйлс хамаарагдана. Эдгээрийг нийтэд нь банкны үйл ажиллагааны эрсдэл гэнэ.
- Олгосон зээлийн хүү болон үндсэн өр төлөгдөхгүй байгаатай холбоотой гарч ирж байгаа зээлдүүлэгч банкны эрсдэл. Зээлийн эрсдэлийг мөн санаатай болон санамсаргүй гэж ангилна. Санаатай гэдэг нь авсан зээлээ зориуд төлөхгүй байх санаа агуулахыг хэлнэ. Харин зээл авахдаа хийсэн тооцоо буруу, зах зээлийн нөхцөл байдал хувирснаас зээлээ төлж чадахаа болихыг санамсаргүй эрсдэл гэнэ.
Объектив хүчин зүйлс: Байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал, хууль эрхийн болон улс төрийн орчин гэх мэт хүчин зүйлс хамаарагдана. Үүнд:
- Байгалийн үзэгдлийн нөлөөлөл. Байгалийн гэнэтийн гамшиг: Ган, зуд, үер, түймэр, газар хөдлөлт, хар салхи зэрэг нь зээл авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хүндрэлд оруулж зээлийг эрсдэлтэй болгодог.
- Улс орны эдийн засгийн хямрал. Эдийн засгийн хямралд орвол үйлдвэр, аж ахуйн газруудын борлуулалт буурч, зардал өсч, үндэсний мөнгөн тэмдэгт үнэ цэнээ алдаж, эцсийн дүндээ тэдгээрийн орлого, ашгийг бууруулдаг ба энэ үед зээлдэгч зээлээ эргүүлж төлөх магадлал багасч, эрсдэл үүсч байдаг. Энэ нь эдийн засагт мөн дарамтыг учруулж хүндрэлийг бий болгож байдаг.
- Хууль эрх зүйн орчин. Хэрвээ татвар өндөр байвал эрсдэл өндөр байна. Мөн янз бүрийн хууль, эрх зүйн актууд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нөлөөлж байдаг.
- Улс төрийн тогтвортой байдал. Хэрвээ улс төр тогтворгүй байвал үйлдвэр, үйлчилгээний газруудын ирээдүй тодорхой бус болж, ашгаа нэмэгдүүлэх арга хэмжээ авахаас зайлсхийнэ. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа нь идэвхгүй болж ирдэг.
Зээлийг эрсдэлтэй болгодог бодит хүчин зүйлсийг банкны хүчин чармайлтаар тэр болгон шийдвэрлэж чадахгүй учир аливаа зээл ямар нэгэн хэмжээгээр эрсдэлтэй байна.
Зээлийн эрсдэлийн сан – Энэ нь зээлийн эрсдэлээс банкийг хамгаалж, түүний тогтвортой байдал, ашигт ажиллагааны түвшинг хангахад зээлийн эрсдэлийн сан нь чухал үүрэгтэй. зээлийн эрсдэлийн санг банк өөрийн зардлаар шууд байгуулдаг ба түүнийг зөвхөн зээлийн эрсдэлийг нөхөхөд зарцуулдаг.
Зээлийн эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг
- Банкны зээлийн оновчтой багцыг бий болгох замаар зээлийн эрсдэлийг удирдах
- Банк зээлдэгчтэй хамтран ажиллаж, хамтын удирдлагын зарчмаар зээлийн эрсдэлийг удирдах
- Засаг захиргааны зүгээс эрсдэлд хяналт тавих замаар хэрэгжүүлнэ.
Эрсдэлийн удирдлага гэдэг нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэрэгслүүдийн цогц юм.
Зээлийн эрсдэлийг бууруулах аргууд
Зээлийн эрсдэлийг бууруулах олон арга байдаг. Тэдгээрээс банк өөрийн банкны онцлогтоо тохируулан хэрэглэдэг. Өндөр хөгжилтэй орны банкны туршлагаас харахад зээлийн эрсдэлийг бууруулахад дараах аргуудыг хамгийн өргөн хэрэглэдэг байна. Үүнд:
- Зээлийн шинжилгээ хийх
- Зээлийн барьцаа, батлан даалтыг сайн гаргуулах
- Зээлийн гэрээг зөв байгуулах
- Зээлийн хяналт ба зээлдэгчдэд үзүүлэх зөвлөгөө, тусламж, шалгуур үзүүлэлтийг маш сайн мөрдүүлэх гэх мэт.
мундаг юмаа:)
ReplyDeleteБаярлалаа.Амжилт
sain bnuuu ym asuuh gsima yaaj holbogdguu
ReplyDeleteТа бөөрийг худалдахыг хүсч байна уу?
ReplyDeleteТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
เว็บไซต์:
Мне было приятно работать с Бенджамином (кредитный специалист). Он был полностью откровенен в отношении затрат и финансовой целесообразности сделки. Фактически, когда я объяснил свою ситуацию, он посоветовал мне не рефинансировать, если текущие условия не улучшатся, даже если это будет стоить ему бизнеса. Когда он позже связался со мной по поводу более выгодной сделки, я ухватился за нее, потому что он заслужил мое доверие "Определенно заставило меня почувствовать уверенность в том, что я работаю с отличной кредитной компанией / великим деловым человеком, который знает себе цену в направлениях бизнеса. Я посоветую вам любой здесь, кто ищет какой-либо кредит, должен связаться с г-ном Бенджамином, потому что он и его компания помогли мне с ссудой по ставке 2%, что было очень впечатляюще. Я попросил г-на Бенджамина связаться с офисной электронной почтой по адресу .... 247officedept@gmail.com
ReplyDelete