Банкны найдвартай ажиллагааны систем нь эдийн засгийн өсөлт хөгжлийн чухал хөшүүрэг байдаг. Үйлчлүүлэгчдийн тодорхой ашиг сонирхлыг хангахын тулд банкнаас явуулж байгаа тодорхой төрлийн үйл ажиллагааг банкны үйлчилгээ гэдэг. Ямар ч банкны бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэн нэгний хэрэгцээг зайлшгүй хангах шаардлагаас үүссэн байдаг.
Банкны уламжлалт үйлчилгээ нь хадгаламжийг хуримтлуулан түүнийгээ эх үүсвэр болгон зээл олгох үйл ажиллагаа байдаг. Банкны энэхүү үйлчилгээ нь ашиг олох гол нөхцөл нь болж өгдөг.
Зөвхөн энэ хоёр үйлчилгээний хүрээнд арилжааны банк олон төрлийн үйлчилгээний хэлбэрүүдийг боловсруулан хэрэгжүүлж болдог. Банкууд нь үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээгээрээ өрсөлдөхөөс гадна тэдэнд үзүүлэх үйлчилгээний шинэ дэвшилтэт хэлбэрүүдийг цаг ямагт эрэлхийлж байх шаардлагатай байдаг. Энэхүү нэмэлт үйлчилгээ нь нэг талаас харилцагчдын хэрэгцээг хангах, нөгөө талаас банкны орлогыг нэмэгдүүлэх нэг эх үүсвэр нь болдог.
Үндсэн үйлчилгээ болох зээл, хадгаламж, төлбөр тооцооны үйлчилгээнүүдээс гадна орчин үед арилжааны банкууд нь санхүүгийн зөвлөгөө өгөх, брокерийн үүрэг гүйцэтгэх гэх мэт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг илүү нэвтрүүлэх болсон.
Банкны үйлчилгээ нь дан ганц банкны ажилтнуудаас бус харилцагч, үйлчлүүлэгч, хадгаламж эзэшигч, банкны ажилтнууд нэгэн цогц болж байж банкны үйлчилгээ бий болдог байна.
Арилжааны банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг:
· Уламжлалт
· Уламжлалт бус гэж ерөнхийд нь хоёр ангилдаг.
Уламжлалт үйлчилгээ гэдэг нь эрт дээр үеээс уламжлагдан ирсэн үйлчилгээ юм. Харин уламжлалт бус үйлчилгээ нь дэлхий дахинд өмнөх зуунд бий болж хөгжиж ирсэн, мөн орчин үед шинээр гарч ирж буй бүтээгдэхүүн үйлчилгээг хэлдэг.
Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг:
· Хадгаламжийн үйлчилгээ
· Хөрөнгө оруулалтын үйлчилгээ
· Зээлийн үйлчилгээ
· Төлбөр тооцооны үйлчилгээ
· Бусад үйлчилгээ гэж ангилдаг.
Өнөөдөр Японы банкууд харилцагчиддаа 300-аад нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлдэг байна. Зарим банкуудын хувьд нэлээд олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдад хүргэдэг байхад, зарим банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл нь маш цөөхөн байдаг. Иймээс банкуудыг санхүүгийн лангуу гэж нэрлэх тохиолдол бий.
Банкны франчайзингийн тухай
Анх 2007 онд Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний тэргүүн Батзандан франчайзингийн холбоог үндэслэн байгуулсан. Энэхүү үйлчилгээ нь банкны хувьд бага хүүтэй, урт хугацаатай зээлийг бизнес эрхлэгчид олгож, эрсдэлийг бууруулах зорилготой. Франчайзингийн талаарх товч ойлголтыг доор танилцуулъя.
Франчайзингийн талаарх товч ойлголтууд ба нэвтрүүлэх зөвлөмж:
Дэлхий даяар франчайзингийн бизнест дараах нэр томъёог хэрэглэдэг.
· Franchise – Франшиз буюу лицензa
· Franchisor – Франчайзер буюу франшиз /лиценз/ худалдагч компани
· Franchisee – Франчиз буюу франшиз худалдан авагч
Франчайзинг гэдэг нь тодорхой нэр төрлийн бараа үйлдвэрлэгч эсвэл ямар нэг үйлчилгээ үзүүлдэг компани нь амжилт олмогц өөрийн үйл ажиллагааны хүрээг тэлэхийг эрмэлздэг. Тухайн компани өөрийн салбар, нэгжүүдийг янз бүрийн газар нээхийн оронд аж ахуй эрхлэх туршлага, зах зээлийн өндөрлөгт хүрсэн нэр хүндийг бусад компани болон хувь хүмүүст худалддаг. Өөрөөр хэлбэл франчайзер болно.
Банкны франчайзинг гэдэг нь дүрмийн санг өсгөх, салбар сүлжээг өргөтгөх, харилцагчдын санг өргөтгөх, банкны үйл ажиллагаанд тавих хяналтыг алдахгүй, нэмэлт зардал гаргахгүйгээр банкыг томруулах үйл ажиллагаа юм.
Франчайзингийн үндэс нь 500 гаруй жилийн өмнө тавигдсан гэж үздэг. 1933 онд хэвлэгдсэн англи хэлний Оксфордын толь бичигт Franchising гэдэг нь 1559 онд хамба ламд хааны зүгээс эрх, чөлөө хайрласныг хэлнэ гэж тайлбарлажээ.
Франчайзингийн давуу тал: Бизнест түргэн хугацаанд дадлагажин, хэрэглэгчдийг өөртөө татаж, эрсдэлгүй ажиллан их ашиг олоход оршино.
Франчайзингийн төрөл:
- Бараа бүтээгдэхүүний
- Үйлдвэрлэлийн
- Үйлчилгээний
- Бизнесийн франчайзинг гэсэн 4 төрөл байдаг.
Франчайзингийн зээлийн баталгаа дараах хэлбэртэй байна.
- Улсын баталгаанд үндэслэж франчайзид зээл олгох,
- Франчайзер компаний брендийг барьцаалж зээл олгох,
- Франчайзинг холбооны баталгаагаар зээл олгох,
- Үйл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох зэрэг юм.
Франчайзингийн зориулалттай зээлийн үйлчилгээ бий болгох зөвлөмж
Жижиг бизнесийн зээл хамгийн их эрсдэлтэй зээл гэж банкны салбарын мэргэжилтнүүд үздэг. Учир нь жижиг бизнес эрхлэгчдийн дампуурах нь их байдаг. Харин франчайз компани дампуурч, төлбөрийн чадваргүй болох нь ховор. Үүнээс үзэхэд франчайзингийн зээл олгоход зээлийн эрсдэл бага байдаг тул давуу талтай. Худалдааны концессийн механизмын дагуу ажилладаг компаний зөвхөн 14% нь л үйл ажиллагааныхаа эхний 2-3 жилд ямар нэг шалтгаанаар дампуурдаг гэсэн судалгаа байдаг. Иймд франчайз компанийг санхүүжүүлэх бага хүүтэй, урт хугацааны зээлийн үйлчилгээг шинээр бий болгох нь жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх болон банкны ашгийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.
Банкны хувьд дараах төрлийн зээлийн шинэ бүтээгдэхүүнийг санал болгож болох юм. Энэхүү зээлийн хүү, хугацаа, баталгаа зэргийг хэд хэдэн хувилбартайгаар доорх хүснэгтэд харуулав. Зээлийн шинэ бүтээгдэхүүн нь франчайзийн эрх худалдан авагчдад зориулагдана.
Фрайнчайзингийн төрөл
Зээлийн төрөл | Зээлийн хэмжээ /төгрөгөөр/ | Зээлийн хугацаа | Зээлийн хүү | Барьцаалах зүйл | Ямар хүмүүст олгох |
Франчайзингийн зээл Франчайзингийн зээл | 1.000.001-5.000.000 | 3-5 жил | 1.2%-1.5% | Үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох | Франчайзийн эрх худалдан авагчдад |
5.000.001-10.000.000 | 3-5 жил | 1.2%-1.5% | Франчайзингийн холбооны баталгаагаар зээл олгох | Франчайзийн эрх худалдан авагчдад | |
10.000.001-50.000.000 | 5-10 жил | 1.0%-1.2% | Франчайзер компаний брендийг барьцаалж зээл олгох | Франчайзийн эрх худалдан авагчдад | |
50.000.001-300.000.000 | 5-10 жил | 1.0%-1.2% | Улсын зээлийн баталгаагаар зээл олгох | Франчайзийн эрх худалдан авагчдад |
1. Үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох. Энэ хөрөнгө оруулалт нь компаний үл хөдлөх хөрөнгийн өсөлтөөс орлого авах зориулалттай хөрөнгө оруулалт юм. Энэ нь манай орны хувьд хамгийн түгээмэл хэрэглэгддэг зээл юм. Манай орны санхүүгийн байгууллагууд ихэвчлэн зээлийн баталгаанд үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг.
2. Франчайзингийн холбооны баталгаагаар зээл олгох. Манай улсад 2007 онд Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний тэргүүн Батзандан франчайзингийн холбоог бий болгосон боловч үйл ажиллагааг нь тодорхой хэмжээгээр явуулахгүй байгаа учир цаашид энэ үйл ажиллагаа нь хэрэгжих боломжгүй гэж бодож байна.
3. Франчайзер компаний брендийг барьцаалан зээл олгох. Гадны брендийг барьцаалж зээл олгох нь хэцүү боломжгүй асуудал. Харин манай улсад үйл ажиллагаа нь тогтвортой ажиллаж томоохон бизнесийн компанийг барьцаалж зээл олгох. Одоохондоо манай улсад брендийн үнийг тодорхойлох франчайзер компани байхгүй ч ойрын хугацаанд бий болно гэж бодож байна.
4. Улсын баталгаанд үндэслэж франчайзид зээл олгох. Үйл ажиллагаа нь тогтвортой дэлхийд нэр нь түгсэн, нэртэй брендийг франчайзингийн хэрэглэгчийн дагуу Монголд оруулж, улсаас баталгаа гаргуулж өгөх нь манай орны хувьд ашигтай юм.
Энэ зээлийн бүтээгдэхүүнийг бий болгоход бизнес эрхлэгчид ч зээл олгогч байгууллагад маань ч ашигтай, эрсдэл багатай гэсэн үүднээс франчайзингийн зээлийн бүтээгдэхүүн бий болгох санал зөвлөмж боловсруулахыг зорилоо.
Франчайз компанийг санхүүжүүлэх бага хүүтэй, урт хугацааны зээлийн үйлчилгээг шинээр бий болгох нь жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх болон энэ байгууллагын ашгийг нэмэгдүүлэхэд ач тустай гэж үзэж байна.
Манай орны хувьд сүүлийн жилүүдэд банкуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл маш олноор нэмэгдэж, түүнийхээ хэрээр өрсөлдөөн улам ширүүсч байна.
No comments:
Post a Comment