Aaa

Wednesday, May 4, 2011

Арилжааны банкны актив, түүний бүтэц, удирдлага - Лекц #6

Банкны тайлан балансын чухал бүрэлдэхүүн хэсэг болох активын үндсэн гурван элементэд касс дахь бэлэн мөнгө, монгол банкин дахь харилцах дансны үлдэгдэл, арилжааны банкин дахь харилцахууд орно.
Эдгээр нь анхдагч нөөцүүд гэж нэрлэгддэг бөгөөд хадгаламжаас мөнгө шилжүүлэх, мөнгө гаргах тохиолдолд хамгийн баталгаа сайтай активууд юм. Энэ гурван актив нь хүүгийн орлого авчирдаггүй буюу бараг авчирдаггүй активууд юм.
Анхдагч нөөцийн дараа банкны гол актив нь зээл, үнэт цаас хоёр юм. Үнэт цаасны хувьд одоо Монголд үнэт цаасны зах зээл зохих түвшинд хөгжөөгүй тул туйлын бага бараг байхгүй байна. Энэ хоёр активын онцлог нь хүүгийн орлого олдог явдал юм.
Банкууд голчлон аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл худалдааны зориулалтаар зээл олгож байна. Үүнээс гадна хэрэглээний зориулалтаар зээл олгодог. 1990 оноос өмнө зээл олголтын үйл ажиллагаа засгийн газраас зохицуулалттай, батлагдсан төлөвлөгөөний үндсэн дээр явагддаг байсан.
Банкны хөрөнгө байршуулах үйл ажиллагааны үр дүнд активууд бий болдог. Өөрөөр хэлбэл бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийг орлого олж авах зорилгоор, хөрвөх чадвараа хангаж чадахуйц байршуулна гэсэн үг юм. Манай арилжааны банкны тайлан балансад активуудыг дараах төрөл зүйлээр ангилдаг. Үүнд:
1.       Мөнгөн хөрөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө,
2.       Богино хугацаат хөрөнгө оруулалт,
3.       Зээл,
4.       Өмчлөх буюу үл хөдлөх хөрөнгө,
5.       Бусад хөрөнгө,
6.       Үндсэн хөрөнгө,
7.       Урт хугацаат хөрөнгө оруулалтууд юм.
Мөнгөн хөрөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө
Мөнгөн хөрөнгөнд кассанд байгаа бэлэн мөнгө, валютын чек, монгол банк бусад банкуудтай харилцах, хадгаламжийн дансанд байгаа мөнгөн хөрөнгө, замд яваа мөнгө, алт болон үнэт металлууд багтдаг.
Хадгаламжаас бусад хөрөнгийн хувьд орлого оруулдаггүй. Иймд банкууд мөнгөн хөрөнгийн хэлбэрээр хөрөнгө байршуулахдаа харилцагчдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргийг хангаж чадахуйц хамгийн бага хэмжээг тогтоож баримтлах нь хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломж олгоно.
Монгол банкнаас арилжааны банкуудад дээрхи зорилтыг хангах үүднээс заавал байх нөөцийн хэмжээг тогтоож өгдөг. Одоогоор бүх банкуудад харилцах хадгаламжийн дүнгээс 14%-иар заавал байх нөөцийг тогтоон мөрдүүлж байна. Кассанд байгаа үндэсний мөнгөн тэмдэгт, бусад улс орны валют, төв банкин дахь харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс заавал байх нөөц бүрдэнэ.
Нэмэгдэл нөөц гэдэг нь банкны харилцагчдын тоо, тэдний мөнгөний хэрэгцээ, ялангуяа улирлын чанартай үйл ажиллагаа, татан авалт зэрэгтэй уялдан касс болон төв банк дахь харилцахдаа заавал байх нөөцөөс илүү барьж байх шаардлагатай мөнгөн хөрөнгө юм.
Богино хугацаат хөрөнгө оруулалт
Зах зээлийн үнэлгээний зөрүү болон хүүгээр ашиг олох зорилгоор худалдан авсан арилжааны болон богино хугацаат хөрөнгө оруулалтын үнэт цаасууд байдаг. /Засгийн газар болон төв банкны үнэт цаас гэх мэтчилэн/
Нэг талаар үнийн зөрүү болон хүүгээр ашиг олох зорилготой бол нөгөө талаар энэ нь банкны хөрвөх чадварыг хангахад чухал нөлөөтэй хэсэг бөгөөд эрсдэл багатай юм. Иймээс богино хугацааны хөрөнгө оруулалтанд хөрөнгө байршуулах хэмжээ нь банкны хөрвөх чадвар, активын багцын эрсдэлийн түвшин зэрэгтэй холбоотой.
Мөн банк санхүү, үйлдвэрийн корпорациудын гаргасан богино хугацааны үнэт цаасаархи хөрөнгө оруулалт юм. Хугацааны хувьд 60 хоногийн хугацаатай түүнийг арилжааны үнэт цаас гэж нэрлэж болдог.
Банкны зээл
Банкны зээл нь харьцангуй эрсдэлтэй боловч орлого оруулах гол актив юм. Иймээс банк активт хөрөнгө байршуулахын тулд зээлийн талаар баримтлах бодлого боловсруулж мөрдөх ёстой. Зээлийн бодлогод юуны өмнө нийт эх үүсвэрийн хэдэн хувийг байршуулах, түүний хугацаа, зээл олгох сектор, тэдгээрийн харьцаа, зээлийн хүү зэрэг асуудлууд хамрагдана. Зээлийн бодлогын зорилго нь эрсдэлээс хамгаалах эрүүл сайн зээл олгоход оршино.
Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө
Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө гэдэг нь зээл төлөлтийн тооцоогоор банкны өмчлөлд шилжсэн, банкны үндсэн үйл ажиллагаа явуулахад ашиглагддаггүй үл хөдлөх хөрөнгийг хэлнэ. Өөрөөр хэлбэл зээл төлөгдөх магадлал багассан үед зээл олгоход анх барьцаалсан хөрөнгийг зээлдэгч банк эзэмшилдээ авснаар өмчлөлийн эрх нь зээлдэгчээс банкинд шилжинэ.
Материалжсан хөрөнгөөр зээл төлүүлэх нь тийм ч сайн зүйл биш юм. Энэ нь тэр хэмжээний хөрөнгө материаллаг хэлбэрээр ямар ч ашиглалтгүйгээр (орлого үл оруулах) байршиж, орлого олох боломж алдагдана гэсэн үг.
Тиймээс өмчлөлдөө хөрөнгийг авахдаа тухайн хөрөнгийн чанар, ашиглагдах байдал, зах зээлд борлуулах боломж, зах зээлийн үнэ зэргийг нарийн тооцож үзэх шаардлагатай. Ингээд өмчлөлдөө авсан хөрөнгөө богино хугацааны дотор зарж борлуулан мөнгийг эргэлтэнд оруулах шаардлага зүй ёсоор тавигддаг тул хөрөнгийн үнэлгээг тогтооход түүнийг борлуулах, хадгалах, хамгаалахтай холбогдон гарах зардлуудыг (тээврийн, зар сурталчилгаа, реклам, хадгалалт, хамгаалалт зардал гэх мэт) тооцож үнэлгээнээс хасах хэрэгтэй.
Бусад хөрөнгө
Бусад хөрөнгөнд дараах зүйлс орно. Үүнд:
·         Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага,
·         Урьдчилгаа,
·         Материал, үнэ бүхий зүйл,
·         Салбар хоорондын тооцоогоор үүссэн авлага,
·         Бусад авлага орно.
Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага нь зээл, үнэт цаасны хүүгийн аккурель сууриар тооцсон ирээдүйд хүлээн авах эдийн засгийн үр ашиг юм.
Урьдчилгаа гэдэг нь өмнө нь хөрөнгө оруулалтын бус зориулалтаар төлсөн мөнгө буюу бэлтгэн нийлүүлэгчид төлсөн урьдчилгаа болон урьдчилан төлсөн зардлууд юм.
Материал, үнэ бүхий зүйлд банкны үйл ажиллагаа явуулахад шаардлагатай материал буюу хангамжийн зүйлсийн хэлбэрээр байгаа хөрөнгө орно. /тооцооны маягтууд, хувилагч, цаас, машины хор гэх мэт/
Материалын хэлбэрээр байршуулах хөрөнгө нь орлого авчирдаггүй актив учир банкны хэвийн ажиллагааг хангаж чадахуйц хамгийн бага хэмжээнд байх шаардлагатай. Энэ нь хэрэгцээнээс илүү ихээр материал хуримтлуулж, хөрөнгөө түгжих байдалд хүргэхгүйгээр оновчтой тооцож байршуулна гэсэн үг юм.
Салбар хоорондын тооцоогоор үүссэн авлага гэдэг нь банкны тухайн салбарын хувьд мөнгөн хөрөнгийн орох, гарах урсгалын хэмжээг илэрхийлж байгаа боловч нэг банкны системийн хувьд авлага өглөг нь тэнцэнэ.
Үндсэн хөрөнгө
Банкны ажиллах нөхцлийг бүрдүүлдэг харьцангуй урт хугацаанд ашиглагдах хөрөнгийг үндсэн хөрөнгө гэнэ. Үндсэн хөрөнгийг биет ба биет бус гэж ангилдаг.
  1. Биет үндсэн хөрөнгө нь ажил гүйлгээнд ашиглагдах, бусдад түрээслүүлэх, удирдлагын зорилгоор ашиглах үүднээс банкны эзэмшиж буй хөрөнгө /1-ээс дээш жил тайлангийн хугацаанд ашиглах/ орно. Үүнд: Газар, барилга, тээврийн хэрэгсэл, эд хогшил, компьютер, бусад биет үндсэн хөрөнгө, дуусаагүй барилгын санхүүжилт зэрэг орно.
  2. Биет бус үндсэн хөрөнгө нь ажил үйлчилгээний нийлүүлэлтэнд ашиглагдах, бусдад түрээслэх буюу удирдлагын зориулалтаар эзэмшиж буй, биет оршин байдаггүй харьцангуй удаан хугацаанд ашиглаж болох мөнгөн бус хөрөнгө юм. Үүнд: Патент, гудвил, франчайзинг, лиценз, зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, программ хангамж гэх мэт орно.
Урт хугацаат хөрөнгө оруулалт
Урт хугацаанд хүүгийн болон ноогдол ашгийн хэлбэрээр орлого олох зориулалтаар худалдан авсан хөрөнгө оруулалтын үнэт цаасыг урт хугацааны хөрөнгө оруулалт гэнэ.
Орчин үед активын үйл ажиллагааг банкны орлогыг бүрдүүлэгч үйл ажиллагаа гэж тодорхойлдог хэмээн дээр дурьдсан. Активын үйл ажиллагаанд зээл, хөрөнгө оруулалт, лизинг, факторинг болон итгэлцлийн үйл ажиллагааг хамааруулан ойлгож болохоор байна.
Активын удирдлага нь банкны бодлого ба бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн сонирхлуудыг хослуулах замаар хийгдэнэ. Банкны менежментийн активын удирдлага нь дараах зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд:
  • Орлого олох: Аливаа бизнесийн эцсийн зорилго нь орлого олох явдал байдаг.
  • Хөрвөх чадварыг хангах: Банкны өр төлбөрийг барагдуулахын тулд байршуулсан хөрөнгийнхөө өртгийг алдагдалгүйгээр эргүүлэн авах эсвэл шинэ эх үүсвэр татах хэрэгтэй байдаг.
  • Актив, түүний өртгийг хадгалах: Зээлдэгчийн өндөр эрсдэл, зах зээлийн орчин өөрчлөгдсөнөөс гарч болох алдагдлыг саармагжуулах.
  • Газар нутаг, салбар, үйл ажиллагааны шинэ хүрээ, хүн амын шинэ давхаргыг олж авах, түүндээ хүрч үйлчлэх,
  • Банкны үйлчилгээ нь зах зээлийн шаардлагыг хангахуйц иж бүрэн байх гэх мэт асуудлууд юм.
Активын удирдлагад дараах гадаад орчин нөлөө үзүүлж байдаг. Гэхдээ энэ нөлөөлөл нь банкны үйл ажиллагааг ямар ч хэмжээгээр хязгаарласан, сөрөг нөлөө үзүүлж байдаг. Иймээс активын удирдлагад гадаад орчны нөлөөллийг саармагжуулах арга хэмжээ авч байх хэрэг зүй ёсоор гарч ирдэг.
  • Банкны дээд байгууллага, хяналт шалгалтын газраас банкны үйл ажиллагааг хязгаарласан норм, норматив, шалгуур үзүүлэлтүүдийг мөрдүүлж ажиллах,
  • Нийгмийн үйлчилгээг илүүд үзэж, нөхцөл бүрдүүлэхийг шаарддаг,
  • Аж ахуйн нэгжийн хөгжлийг хангасан орчинг бүрдүүлэх,
  • Банкны шинэ бүтээгдэхүүн, технологи, арга нэвтрүүлэх, боловсруулах,
  • Мэдээллийн сүлжээ бий болгох зэрэг юм.
Активын удирдлага гэдэг нь активын багц, тодорхой нэг бүлэг болон тухайлан авсан бүтээгдэхүүний чанарын удирдлага юм. Активын удирдлага нь активын төрлүүдийн чанарын үзүүлэлтүүдээр ихэвчлэн хийгддэг.
Активын чанар, түүний үнэлгээ
Банкны активын чанар нь банкны найдвартай үйл ажллагааны үр ашигтай байдлыг илэрхийлж байдаг чухал үзүүлэлт юм. Активын чанарыг арилжааны банкны үйл ажиллагааны үндсэн зорилгыг хэр зэрэг хангаж, тогтвортой орлого оруулж байгаагаар нь илэрхийлнэ. Банкны активын чанар нь олон төрлийн хүчин зүйлээр тодорхойлогдоно. Үүнд:
  • Актив, пассивын хугацааны бүтцийн харьцаа,
  • Хөрвөх чадвар,
  • Орлого оруулах чадвар,
  • Активын үйл ажиллагааны диверсификаци,
  • Эрсдэлтэй активын хэмжээ, хувийн жин,
  • Активын өөрчлөлтийн шинж чанар зэрэг юм.
Актив чанартай байна гэдэг нь гэрээт хугацаа дууссан үед активыг гэрээний үнээр буцаан авах боломжийг хэлнэ. Эргэлтийн бус активуудын хувьд балансад тусгагдсан өртгөөс багагүй үнээр борлуулах боломжтой юм.
Активуудыг чанар байдлыг нь харгалзан сайн, муу гэж ангилна. Чанаргүй актив гэдэг нь түүний эргэж төлөгдөх хугацаанд нь балансад тусгагдсан хэмжээгээр мөнгөн хөрөнгөд хөрвүүлэх боломжгүй болсон активыг хэлнэ. Чанаргүй актив гэдгийг эрсдэлтэй актив гэдгээс ялгаж ойлгох хэрэгтэй. Эрсдэлтэй актив нь ирээдүйд өртгөө алдах магадлалтай байдаг бол чанаргүй активуудад ийм магадлал хэдий нь эхэлсэн нь мэдрэгдэж байдаг.
Банкны нөөцийн ангилал: Арилжааны банкны тайлан тэнцлийн эхний мөрөнд байгаа актив нь банкны нөөц нэртэй байна. Нөөц нь арилжааны банкны төлбөрийн чадварыг хангах зориулалтай. Нөөцийг дотор нь:
·         Заавал байх нөөц,
·         Илүүдэл нөөц,
·         Хоёрдогч нөөц гэж ангилдаг.
Заавал байх нөөц гэдэг нь Төв банкнаас арилжааны банкуудад түүний бусдаас татсан хөрөнгийг тодорхой хувьд барьж байх ёстой нөөцийг хэлнэ. Заавал байх нөөц нь хүүгийн орлого авчирдаггүй активууд юм. Түүнээс гадна банкинд дараах гурван төрлийн хүүгүй үлдэгдлүүд ордог.
·         Төв банкин дахь дансны үлдэгдэл,
·         Хураалтын явц дахь чек болон бусад төлбөрийн баримтууд,
·         Корреспондент банкуудын дансанд байгаа үлдэгдлүүд юм.
Банк нь тодорхой шалтгааны улмаас энэ активууддаа хөрөнгө барьж байдаг.
Заавал байх нөөц нь хоёр үүрэгтэй байдаг. Үүнд:
  • Заавал байх нөөц байснаар банкны хадгаламж эзэмшигч, харилцагчид банкнаас өөрийн мөнгийг авах, хэрэглэх үед саадгүй гаргаж өгөх үүрэгтэй байдаг.
  • Төв банкны мөнгө, зээлийн бодлогын хэрэгслэл болдог. Учир нь төв банкнаас гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээг өөрчлөх замаар нөлөөлж байдаг. Хэрэв төв банкнаас гүйлгээнд байгаа мөнгийг багасгах бодлого барьж байвал заавал байх нөөцийн хувийг нэмэгдүүлнэ. Харин эсрэгээрээ гүйлгээнд байгаа мөнгийг нэмэх бодлого барьж байгаа бол нөөцийн хэмжээг багасгана.
Иймээс заавал байх нөөцийн хэмжээг төв банк тогтоох ба арилжааны банкуудын төлбөрийн чадвар, төлбөр тооцооны хэлбэрүүдээс хамаарч өөрчлөн тогтоож болно. Манай орны хувьд заавал байх нөөцийн хэмжээ хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байдаг юм. 1993 онд 12,5%, 15%, 17% болж байсан бол одоо мөрдөгдөж байгаа зарчмаар нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 14%-иар заавал байх нөөцийн хэмжээг тогтоож өгсөн тухай дээр цухас дурьдсан. Заавал байх нөөцийн хэмжээ нь тооцоход бэрх байдаг ба эх үүсвэрүүдэд цаг, минут бүрт өөрчлөлт орж байдаг. Энэ бэрхшээлийг даван туулах нэг арга бол заавал байх нөөцийг тооцох, түүнийг барьж байх хугацааг аль болох богиносгох арга юм.
Заавал байх нөөц нь хоёр хэлбэртэй байдаг.
  • Банкинд байгаа бэлэн мөнгө (валют) зоосыг хэлнэ.
  • Төв банк нь арилжааны банкуудын эцсийн зээлдүүлэгч болохын хувьд арилжааны банкууд төв банкинд харилцах данстай байдаг.
Арилжааны банк нь харилцагчдын бэлэн мөнгөний хэрэгцээг хангахын тулд кассандаа тодорхой хэмжээний бэлэн мөнгөтэй байхаас гадна кассанд байгаа бэлэн мөнгө нь, валютын чек, Монгол банк болон бусад банк дахь харилцах, хадгаламжийн дансанд байгаа бэлэн мөнгө, замд яваа мөнгө (инкасс), алт болон бусад үнэт металл тус тус хамрагдаж эдгээрээс хамгийн их орлого оруулдаг актив нь зээл болно. Хадгаламжаас бусад хөрөнгийн хувьд орлого оруулдаггүй активууд болно.
Иймд банкууд мөнгөн хөрөнгийн хэлбэрээр хөрөнгө байршуулахдаа харилцагчдын өмнө хүлээсэн төлбөрийн чадварын үүргийг хангаж чадахуйц хамгийн бага хэмжээг тогтоож баримтлах нь хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломж олгож байдаг.
Төв банк болон бусад банкин дахь харилцахад байгаа мөнгөн хөрөнгийн өөрийн хэрэгцээнээс илүү байгаа хэсгийг тодорхой хугацаатай хадгаламжийн хэлбэрээр байршуулж нэг талаар тодорхой хэмжээний орлого олох нөгөө талаар хөрвөх чадвараа хангах зорилгоо биелүүлдэг боловч зээл үнэт цаас шиг орлого оруулдаггүй.
Монгол банк болон бусад банкуудад харилцах данстай байж, түүгээрээ дамжуулан төлбөр хийнэ. Гадаад төлбөр тооцоо хийхэд гадаадын корреспондент банкуудад харилцах данс нээж тэнд байршуулсан хөрөнгөөрөө төлбөр гүйцэтгэж байдаг.
Энэ харилцах дансанд байршуулах хөрөнгийн хэмжээ нь харилцагчдын төлбөр тооцоо (экспорт, импортын хэмжээ, мөнгөн гуйвуулга, худалдааны бус төлбөр)-ны хэмжээтэй уялдаатай байна. Гадаадын банкууд дахь харилцахын үлдэгдэл нь гадаад төлбөрийн хэмжээнээс илүүдэлтэй байгаа үед түүнийг хэрэгцээт хугацаа болох хүртэл хадгаламжийн хэлбэрээр байршуулна. Ийнхүү гадаадын банкуудад байршуулсан хөрөнгийг аль болох ашигтай байхаар удирддаг.
Илүүдэл нөөц
Энэ нь арилжааны банкны нөөцийн нэг хэсэг нь бөгөөд энэ нь заавал байх нөөцөөс давсан нөөц юм. Илүүдэл нөөц нь банкны балансад тусдаа тэмдэглэгдэхгүй. Гэхдээ эдийн засгийн агуулгаараа олон талын чухал ач холбогдолтой. Илүүдэл нөөц бий болох шалтгаан нь хоёр янз байдаг.
Санамсаргүй бий болсон илүүдэл нөөц: Энэ нь банкинд орж байгаа мөнгө, гарч байгаа мөнгөнөөс их байгаа үед заавал байлгах нөөцөөс илүү нөөц бий болдог. Ийм илүүдэл нөөцийг санамсаргүй бий болсон илүүдэл нөөц гэнэ.
Санаатай бий болсон илүүдэл нөөц гэдэг нь хэрвээ арилжааны банк заавал байлгах нөөцийн хэмжээг түүний төлбөрийн чадварыг хангахад хангалтгүй гэж үзэж байгаа тохиолдолд илүүдэл нөөцийг барьж байдаг. Үүнийг санаатайгаар барьж байгаа илүүдэл нөөц гэнэ.
Хоёрдогч нөөц, түүний ангилал, удирдах нь
Хоёрдогч нөөц гэдэг нь маш богино хугацаанд мөнгө болж хувирах чадвартай активуудыг хэлнэ. Бүх активууд мөнгө болж хувирах боломжтой ч түргэн хугацаанд мөнгө болж хувирах чадвартай активуудаас бүрдэнэ. Банкны бүх төрлийн активууд мөнгө болж хувирдаг боловч гол төлөөлөгч нь үнэт цаас юм. Төлбөрийн чадвар сайтай аж ахуйнуудад олгосон зээлийг борлуулж банк төлбөрийн чадвараа хангадаг. Үнэт цаас нь дотроо депозитын үнэт цаас, төв банкны үнэт цаас, арилжааны үнэт цаасн, засгийн газрын өрийн бичиг гэж ангилагдана. Өөрөөр хэлбэл үнэт цаасаар хөрөнгө оруулалт олж авч буй хэлбэр юм.
Активуудыг дараах шинж чанараар нь ангилж болно. Үүнд:
1.       Агуулгаар нь,
2.       Хөрвөх чадвараар,
3.       Эрсдэлийн түвшингээр,
4.       Байршуулсан хугацаагаар,
5.       Субьектээр гэх мэт.

3 comments:

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
    เว็บไซต์:

    ReplyDelete
  2. Мне было приятно работать с Бенджамином (кредитный специалист). Он был полностью откровенен в отношении затрат и финансовой целесообразности сделки. Фактически, когда я объяснил свою ситуацию, он посоветовал мне не рефинансировать, если текущие условия не улучшатся, даже если это будет стоить ему бизнеса. Когда он позже связался со мной по поводу более выгодной сделки, я ухватился за нее, потому что он заслужил мое доверие "Определенно заставило меня почувствовать уверенность в том, что я работаю с отличной кредитной компанией / великим деловым человеком, который знает себе цену в направлениях бизнеса. Я посоветую вам любой здесь, кто ищет какой-либо кредит, должен связаться с г-ном Бенджамином, потому что он и его компания помогли мне с ссудой по ставке 2%, что было очень впечатляюще. Я попросил г-на Бенджамина связаться с офисной электронной почтой по адресу .... 247officedept@gmail.com

    ReplyDelete
  3. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete