Aaa

Wednesday, May 4, 2011

Арилжааны банкны чиг үүрэг, түүний үйл ажиллагаа - Лекц #3

Зээлийн системийн хоёр дахь шатлалыг бүрдүүлж байгаа субъект нь арилжааны банк мөн. Орчин үеийн арилжааны банк нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй харьцаж, тэдэнд зээл, төлбөр тооцооны олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг бизнесийн том аж ахуй болсон байна.
Арилжааны банкны эцсийн зорилго нь ашиг олох явдал юм. Зах зээлийн харилцааны өнөө үеийн арилжааны банк нь мөнгөн хөрөнгийг эдийн засгийн салбар хооронд болон салбар дотор хуваарилах санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, улмаар үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд санхүүгийн нөөцийг зүй зохистой ашиглах боломж олгож байна.
Арилжааны банк нь дараахь 3 төрлийн үндсэн үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
  1. Сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, хадгалах,
  2. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, болон бусад улсад зээл олгож, хөрөнгө оруулалт хийх,
  3. Харилцагчийн төлбөр тооцоог хийж гүйцэтгэх зэрэг үүрэгтэй.
Аж ахуйн нэгж, иргэдийн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, хадгалан, улмаар зээлийн эх үүсвэрт ашиглах нь арилжааны банкны үндсэн үүрэг төдийгүй түүний оршин тогтнохын үндэс байдаг.
Банкинд төвлөрсөн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгө нь нэг талаас эзэндээ хүүгийн орлого авчрахын хамт, нөгөө талаас мөнгөн капитал болон хувирч, банкинд зээлийн эх үүсвэр ашиглагдаж улмаар зээлийн хүүгээр ашиг олох нөхцлийг бүрдүүлнэ. Зөвхөн банк нь өөрийн энэ үүргийг хэрэгжүүлж, сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг харилцан ашигтай нөхцлөөр өөр дээрээ төвлөрүүлж, түүнийг зээлийн капитал болгон ашиглаж байгаа юм.
Банк нь зээлийг тухайн үеийн зах зээлийн нөхцлийн дагуу тодорхой хүүтэйгээр үйлдвэрлэл, үйлчилгээний янз бүрийн салбарт зээлдүүлэн үр ашигтай байршуулах үүрэгтэй. Энэ нь банкны хоёрдахь үүрэг юм.
Банкны оролцоогүйгээр сул чөлөөтэй мөнгөө шууд хэрэгцээтэй газарт нь зээлдүүлэх боломжтой мэт боловч практик амьдрал дээр зээлийн иймэрхүү харилцааг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, эрсдэл ихтэй байдаг тул зээлдүүлэгчийн мөнгийг зээлдэгчид олгох зуучлагчийн үүргийг банк гүйцэтгэж байгаа юм.
Зах зээлийн харилцааны үед сайн зохион байгуулагдсан төлбөр тооцооны тогтолцоо бий болгох явдал банкны системийн төдийгүй тухайн банкны тогтвортой үйл ажиллагааг хангах чухал нөхцөл болж байна.
Арилжааны банкны гуравдахь үүрэг нь харилцагчийн касс, харилцахын бэлэн болон бэлэн бус тооцооны бүх гүйлгээг тэдний анхны шаардлагаар богино хугацаанд гүйцэтгэх явдал байдаг.
Төлбөр тооцооны найдвартай чанар, үйлчилгээний шуурхай, соёлч байдал зэрэг нь харилцагчийг өөртөө татах нэг арга хэлбэр байдаг тул банкууд төлбөр тооцооны автоматжуулалтын түвшинг дээшлүүлэх, төлбөрийн арга хэрэгслийг боловсронгуй болгоход байнга анхаарч байдаг.
Дээр дурдсан үүргээс гадна банк нь өөрийн харилцагчиддаа төрөл бүрийн үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал, инкасс, кассын үйлчилгээ үзүүлэх, валютын болон төрөл бүрийн үнэт цаасны гүйлгээ хийх зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг.
Банкны гүйцэтгэх үүрэг нь түүний үйл ажиллагаагаар дамжин хэрэгжиж байдаг ба банкны эрхлэх үйл ажиллагааг ерөнхийд нь:
  • Хадгаламж
  • Зээл
  • Үйлчилгээ гэж гурав ангилж болно.
Зах зээлийн харилцааны өнөө үед арилжааны банк нь өөр хоорондоо банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын компани, төлбөр тооцооны бие даасан санхүүгийн пүүс, компаниудтай зах зээлийн төлөө шударгаар өрсөлдөн ажиллах шаардлагатай байдаг. Шударга өрсөлдөөн нь банкны үйл ажиллагааны хүрээг тэлэх, үйлчилгээний үнэ, тарифыг бууруулах, чанарыг сайжруулахад түлхэц өгч байдаг.
Арилжааны банкны чиг үүрэг:
Мөнгө өсгөж үржүүлэх үүрэг:
Энэ үүрэг нь зээлжүүлэлт болон хөрөнгө оруулалтын замаар хэрэгжиж байдаг. Банкууд зээл олгох боломжгүй буюу зээл олголтоо зогсоовол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсонги байдалд хүрнэ. Иймээс энэ үүрэг эдийн засагт чухал ач холбогдол үзүүлдэг.
 Төлбөр тооцооны үүрэг:
Энэ үүрэг нь төлбөр тооцоонд чек, зээлийн карт зэрэг төлбөрийн хэрэгслүүдийг хэрэглэх болсон үеэс ач холбогдол нь өсөх болсон. Аж ахуйн нэгж хоорондын төлбөр тооцооны ихэнх нь банкаар дамжин нэг данснаас нөгөө дансанд хийгдэж байдаг. Сүүлийн үед барууны орнуудад чекийн тооцоог багасгах, түүнийг электрон мөнгө дамжуулах системээр солихыг илүүд үзэх болсон.
Хадгаламж хуримтлуулах үүрэг:
Арилжааны банкууд нь түр зуурын хөрөнгийн илүүдлийг хадгалах ба нэг талаар мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг хадгалж, төлбөр тооцоо хийх боломж бүрдүүлэх, нөгөө талаар баялгийн үнэ цэнийг алдагдуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд тусалж байдаг.
Зээлжүүлэлтийн үйл ажиллагаа:
Банкны пассив нь бусдад өгөх өглөг, өрөөс бүрддэг. Хадгаламж хуримтлуулахтай холбогдсон зардал ихэнх хувийг эзэлдэг ба энэ зардлыг бүрэн нөхөөд ашиг олох нь арилжааны банкуудын үндсэн зорилго бөгөөд тэр нь зээл олголтын үйл ажиллагаа юм. Зээлдэгч нь тодорхой хугацаанд мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон бизнесийн байгууллага, хувь хүн, засгийн газар зэрэг байж болно.
Арилжааны банк нь олон чухал үйл ажиллагаа гүйцэтгэж байдаг. Үүнд:
  • Мөнгөн хөрөнгийг дансанд хийх,
  • Зээл олгох,
  • Төсвийн орлого зарлагыг шилжүүлэх,
  • Зээл, төлбөрийн баталгаа гаргах,
  • Үнэт металл, валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах,
  • Гадаад төлбөр тооцоо хийх,
  • Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах,
  • Хууль тогтоомжоор хориглоогүй бусад гүйлгээ,
  • Үнэт зүйл худалдах зэрэг орно.
Банк нь дор дурьдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:
  • Дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох,
  • Газрын зах зээл дээр ажиллах,
  • Ашиг олох зорилгоор банкны бус үйл ажиллагаа эрхлэх гэх мэт.
 Арилжааны банкны баримтлах үндсэн чиг үүрэг
Төрөөс банкны салбарт баримтлах үндсэн чиг үүргийг доор зааснаар тогтоожээ. Үүнд:
  • Банк хуулийн хүрээнд өөрийн тогтвортой байдлыг хамгаалах бодлогыг баримтална.
  • Банкны байгууллагын үйлчилгээ нь бизнесийн үйл ажиллагааг дэмжин иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд оновчтой нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүнийг цогц хэлбэрээр үзүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон дэд бүтцийн орчныг сайжруулах ажлыг зохион байгуулна.
  • Банкны харилцагч, хадгаламж эзэмшигч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, банкны байгууллагын үйлчилгээний шударга, ил тод байдлыг сайжруулах, банкны ажилтнуудын ёс зүйн зарчмыг мөрдөн ажиллуулах.
  • Олон Улсын Төлбөр Тооцооны Банкны дэргэдэх Базелын Санхүүгийн тогтвортой байдлын хорооноос гаргасан банкны хяналт, шалгалтын үндсэн зарчмыг бүрэн хэрэгжүүлснээр банк санхүүгийн байгууллагууд олон улсын зах зээлд хүрч ажиллах, хямд, урт хугацаатай хөрөнгө татан төвлөрүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эрсдэлийг үнэлж хязгаарлах ажлыг хэрэгжүүлэх.
  • Эрсдэлд суурилсан зохистой харьцааны үзүүлэлт ба санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх арга хэрэгслийг хослуулан хэрэглэх, түүнийг боловсронгуй болгох замаар санхүүгийн зах зээлийн ил тод байдлыг дээшлүүлэх.
  • Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх бололцоо бүрдүүлэх, хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр банкны салбарын эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх.
  • Ипотекийн анхдагч ба хоёрдогч зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх.
  • Монгол улсын төлбөр тооцооны системийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төлбөр тооцооны үйл ажиллагаанд хяналт тавих, найдвартай шуурхай байдлыг хангахад шаардлагатай дэвшилтэт технологийг нэвтрүүлэх болон бэлэн бус төлбөр тооцооны системийг нэмэгдүүлэх.
  • Хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн хадгаламжийн даатгалын болон банкны хяналт шалгалтын нэгдсэн тогтолцооны нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ.
  • Жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор урт хугацаатай зээлийн хэмжээг нэмэгдүүлэх гэх мэт болно.
Эх сурвалж:
Д.Моломжамц “Санхүү, мөнгө-зээлийн харилцаа” 2008он

2 comments:

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
    เว็บไซต์:

    ReplyDelete
  2. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete