Aaa

Tuesday, May 17, 2011

Эдийн засгийн үйл ажиллагааны зорилго, үр дүн, үндэсний тооцооны системийн үзүүлэлтүүд - Лекц #2

Эдийн засгийн ухаан нь нийгмийн хөгжил, дэвшлийн явцад бүтэц, тоо хэмжээний хувьд байнга хувьсан өөрчлөгдөж байдаг хувь хүний болон нийгмийн хэрэгцээг дээд зэргээр хангахын тулд тоо хэмжээний хувьд хязгаарлагдмал нөөцийг хэрхэн оновчтой ашиглах тухай асуудлыг судалдаг онолын шинжлэх ухаан юм. Харин эдийн засгийг судлагдахууных нь хүрээгээр макро, микро гэсэн хоёр түвшинд авч үздэг.
Макро эдийн засгийн ухааны үүсэл:
Эдийн засгийн нөөцийг хэрхэн яаж үр ашигтай ашиглах тухай асуудал нь эдийн засгийн аль ч тогтолцооны үед байнга үүсч байдаг.
Эдийн засгийн харилцаанд оролцогч маш олон субъекьуудын үйл ажиллагааг хувийн эрх ашиг хэмээгч “үл үзэгдэгч гар” зохицуулж байдаг талаар одоогоос 230 гаруй жилийн тэртээ Шотландын эдийн засагч А.Смит “Үндэсний түмний баялаг” хэмээх алдарт бүтээлдээ өгүүлсэн байдаг юм. Хувийн эрх ашиг нь ашиг орлого олох замаар баялагаа арвижуулах гэсэн хувь хүний хүсэл эрмэлзлэлээр илэрдэг байна.
Хүн бүр хөрөнгөө арвижуулах замаар аж амьдралаа дээшлүүлэхийг байнга зорьж байдаг. Үүний тулд заавал бусдад хэрэгтэй байгаа зүйлс бүтээж, арилжаа наймаанд оролцох шаардлагатай болдог. Харин нийгэмд юу хэрэгцээтэй байгаа талаарх мэдээллийг бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлтөөс олж авдаг.


Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогддог. Үнийн өсөлт нь тухайн бүтээгдэхүүний хангамж тааруу байгааг, үнийн бууралт нь тухайн бүтээгдэхүүн зах зээл дээр илүүдэлтэй байгааг, харин үнэ тогтвортой байвал тухайн бүтээгдэхүүний зах зээл тэнцвэртэй байгааг тус тус илэрхийлдэг.
Эдийн засаг хурдан хөгжиж, нийт үйлдвэрлэлийн  хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байвал тухайн улсын нийт иргэдийн аж байдал дээшлэх нь ойлгомжтой. Гэхдээ үүний тулд үндэсний эдийн засгийг бүрдүүлэгч субъектуудын шийдвэр, үйл ажиллагаа хоорондоо уялдан зохицсон байх учиртай. Харин энэхүү зохицолдоо хь дан ганц зах зээлийн механизмаар хангагдадгүй учираас төрийн оролцоог зохих хэмжээгээр шаарддаг байна.
Төр нь тухайн үеийн нөхцөл байдлаас хамааруулан хөгжлийн  тодорхой загварыг сонгон авч, макроэдийн засгийн үйл ажиллагааны үр дүнг жил жилээр тооцон үзэж, улмаар хооронд нь харьцуулан шинжлэх замаар эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлэн дүнгэж, хөгжлийн хэтийн төлөвөө тодорхойлох шаардлагатай болдог. Иймд энэ бүлэгт:
·         Эдийн засгийн үйл ажиллагааны зорилго, зорилтууд
·         Нийт үйлдвэрлэлийн үр дүнг хэмжих нь
·         Үндэсний тооцооны системийн үзүүлэлтүүд гэсэн асуудлуудыг авч үзэх болно.
2.1. Эдийн засгийн үйл ажиллагааны зорилго
Үндэсний эдийн засаг нь төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх, хувиарлах, солилцох, хэрэглэх үйл ажиллагаанд оролцож байгаа субъектуудын харилцан хамаарал, харилцан үйлчлэлийн илэрхийлэл нь болдог билээ. Ийм учраас үндэсний эдийн заёгийн туйлын зорилго нь сайн сайхан аж төрөх гэсэн хувь хүмүүсийн эрх ашгийг гүйцэлдүүлэх нөхцөлийш нийт улс орны хэмжээнд бүрдүүлэхэд оршдог. Чухамхүү эндээс л макроэдийн засгийн тодорхой зорилтууд урган гардаг байна. Макроэдийн засгийн зорилтууд нь инфляцийг нэг оронтой тоонд барих, ажил эрхэлэлтийг тэдэн хувиар нэмэгдүүлэх гэх мэтээр тодорхой, биелэлтийг нь хэмжиж болохуйц байхын зэрэгцээгээр нийгмийн эмзэг бүлгийнхний амжиргааны наад захын түвшинг баталгаажуулах үндэсний урлагийг хөгжүүлэх зах зээлийн механизмаар шийдвэрлэх бололцоогүй тийм асуудлуудыг шийдвэрлэхэд оршино.
Макроэдийн засгийн зорилтууд нь хөгжлийн сонгож авсан загварын үзэл баримтлалыг бүхэлд нь хэрэгжүүлэхтэй холбогдсон урт хугацааны байж болохоос гадна цаг хугацааны тухайн зурвасд уг үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн богино хугацааны ч байж болдог. Тухайлбал, Монгол улсын эдийн засгийн урт хугацааны нэг гол зорилт хь бүрэн ажил эрхэлтийг хангахад оршиж байгаа бол аль болох олон ажлийн байрыг шинээр бий болгох нь богино хугацааны зорилт болон тавигдаж байх жишээтэй.
Монгол улсын эдүгээгийн макроэдийн засгийн зорилтуудын нэг онцлог нь тэдгээрийн нийгмийн чиглэлээр тодорхойлогдож байна. Хүүхэд бүрт болон шинээр төрсөн хүүхэд, мөн шинээр гэр бүл бологсодод мөнгөн тэтгэмж олгох, тэтгэвэрийн зөрөөг арилгах, амьжиргааны баталгаажих доод түвшинийг нэмэгдүүлэх , тэтгэвэр, тэтгэмж, төсөвт байгуулагад ажиллагсадын цалинг нэмэх зэрэг шийдвэрүүд нь үүний нэгэн нотолгоо юм. Гэхдээ л нийгмийн нийт гишүүдийн амьжиргааны түвшин доогуур хэвээр байсаар байна.
Бодит байдал дээр өрнөж байгаа эдийн засгийн үйл явцуудыг үнэн зөвөөр хүлээн авч ойлгохын тулд макроэдийн засгийн зорилгууд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэрэгсэлүүдийг бие биенээс нь ялган авя үзэх асуудал чухал байдаг. Тухайлбал Монгол улсад, хийгдэж байгаа эдийн засгийн өөрчлөлтүүд нь зах зээлийн тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх зорилготой бол өмч хувьчлал зэрэг арга хэмжээ нь энэхүү зорилгод хүрэхэд чиглэсэн арга хэрэгсэл юм.
Үндэсний элтйн засгийн үйл ажиллагааны үр дүнгээр төрийн макроэдийн засгийн бодлогын хэрэгжилтийг үнэлэн шалгадаг. Харин нийт эдийн засгийн үйл ажиллагааны буюу нийт үйлдвэрлэлийн эцсийн үр дүнг нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр хэмждэг. Бодит нийн бүтээгдэхүүний үнэмлэхүй нэг хүнд ноогдох хэмжээ өссөн  эсэх нь тухайн улсын хөгжил дэвшилийг илтгэн харуулдаг аж.
                  2.2. Нийт үйлдвэрлэлийн үр дүн, түүнийг тооцох аргууд
Микроэдийн засгийн ухааны хичээлээр бид эдийн засгийн харилцаанд өрх гэр, пүүс, төр, гадаад улс орнууд гэёэн 4 үндсэн субъект оролцдог бөгөөд эдгээрээс пүүсүүд бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлдэг гэж үзсэн билээ. Эндээс харахад нийт үйлдвэрлэл нь нийт эдийн засаг  дахь бүх пүүсийн үйл ажиллагааны үр дүн байдаг. Иймд үндэсний үйлдвэрлэлийн үр дүнг илэрхийлэхийн тулд нийт пүүсийн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг хамруулан тооцох шаардлагатай болдог. Ингэж тооцсон бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүнг нийт бүтээгдэхүүн гэж нэрлэдэг.
Нийт бүтээгдэхүүнийг үндэсний нийт бүтээгдэхүүн, дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн 2 үзүүлэлтээр илэрхийлж болдог.  Нийт бүтээгдэхүүний эдгээр үзүүлэлтүүд нь эдийн засгийг аль өнцөгөөс нь харж тодорхойлж байна вэ? гэдгээрээ бие биенээсэ ялгагддаг. Тухайлбал, эдийн засгийг зөвхөн тухайн улсынх гэсэн өнцөагөөс харж нийт бүтээгдэхүүнийг тооцвол үндэсний  нийт бүтээгдэхүүний хэлбэртэй болж, харин эдийн засгийг зөвхөн тухайн улсын нутаг дэвсгэрээр хязгаарлан авч үзвэл уг үзүүлэлт дотоодын хийт бүтээгдэхүүний хэлбэртэй болдог аж. Ийм учраас тодорхой хугацаанд, тухайлбал, нэг жилд бүтээгдсэн тухайн улсын нийт эцсийн бараа, үйлчилгээний мөнгөн дүнг үндэсний нийт бүтээгдэхүүн, харин нэг жилд тухайн улсын нутаг дэвсгэр дээр бүтээгдсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүнг дотоодын нийт бүтээгдэхүүн  гэж тус тус нэрлэдэг. Эдгээр тодорхойлолтоос харахад үндэсний нийт бүтээгдэхүүнийг тооцоход хэн бүтээсэн нь чухал байхад, харин дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд хаана бүтээгдсэн нь гол болж байгааг анзаарах хэрэгтэй. Түүнээс гадна тухайн улсад гадаадынхан нэг жилийн хугацаанд бүтээсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүн тухайн улсын иргэдийн гадаадад бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүнтэй тэнцсэн тохиолдолд дээрх 2 үзүүлэлт хоорондоо тоон утгаараа тэнцэж болхоор байна. Мөн үнэмлэхүй хаалттай улс орны хувьд дээрх үзүүлэлтүүд тоо, хэмжээний хувьд хоорондоо тэнцүү байдаг аж.
Дэлхийн ихэнх улс орон, түүнчлэн олон улсын байгууллагууд тооцоо, судалгаандаа гол төлөв дотоодын  нийт бүтээгдэхүүний үзүүлэлтийг хэрэглэдэг учраас түүнийг дэлэгрүүлэн авч үзье.
Дотооын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний бүрэлдэхүүнд нэг жилийн дотор тухайн улсад бүтээгдсэн нийт эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг багтдаг юм. Завсрын бус, харин эцсийн хэрэглээнд зориулагдсан бараа, үйлчилгээг эцсийн бүтээгдэхүүн гэж нэрлэдэг. Ийм учраас дахин борлуулах болон дахин боловсруулах зориулалт бүхий завсрын бүтээгдэхүүний өртөг дотоодын нийт бүтээгдэхүүн өртөгт ордоггүй юм. Мөн тухайн жилийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоогүй өмнөх орнуудад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлого төр болон хувийн хэвшлийнхээс олгосон шилжих төлбөрүүд үнэт цаас борлуулах ажилбар зэрэг нь бас тухайн жилийн ДНД-нд тооцогддоггүй.
ДНД-ийг зарлагын, орлогын, үйлдвэрлэлийн гэсэн 3 аргаар тооцож болдог.
ДНД-ийг тооцох зарлагын арга. ДНД нь эцсийн хэрэглээнд зориулагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээнээс бүрддэг болхоор тэрээр өрх гэр, пүүс, төр, гадаадын орнууд гэсэн субъектуудын хэрэглээнд зарцуулагддаг. Иймд эдгээр хэрэглэгчдийн хэрэглээний зардлыг нэмэх замаар ДНД-ийг тооцож болдог бөгөөд үүнийг ДНД-ийг зардлаар тооцох арга гэж нэрлэдэг. ДНД-ийг зардал талаас нь авч үзвэл дараах бүтэцтэй байдаг. Үүнд
  1. Өөрийн материаллаг болон оюуны хэрэгцээгээ хангахад зориулж бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон хүн амын хэрэглээний зардал   (С)
  2. Биет капитал болон материалын нөөцөө нэмэгдүүлэхтэй холбогдуулан гаргасан хувийн пүүсүүдийн хөрөнгө оруулалтын зардал (I)
  3. Төв, орон нутгийн төрийн байгууллагуудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зориулж гаргасан зардал (G)
  4. Экспорт, импортын зөрүү буюу цэвэр экспорт (Xn)  Ийнхүү зардлаар тооцсон ДНД-ийг :
                     GDP=C+I+G+Xn                                                       (2.2.1 )
гэж бичиж болох юм.
ДНБ-ийг тооцох орлогын арга. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь үйлдвэрлэлийн тодорхой хүчин зүйлсийн тусламжтайгаар бүтээгддэг учраас хүчин зүйл тус бүр өөрийн оруулсан хувь нэмэртээ тохирсон орлогыг хүртдэг. Тухайлбал, ажилчин цалин, пүүсийн эзэн, ашиг газар өмчлөгч рент, мөнгөн хөрөнгө зээлдүүлэгч зээлийн хүүг тус тус орлого болгон авдаг билээ. Ийм учраас эдгээр орлогыг нэмэх замаар ДНД-ийг тооцож болдог. Гэхдээ бодит байдал дээр бол орлогын дээрх төрлүүдээс гадна шууд бус татвар, элэгдэл хорогдлын шимтгэлийг мөн нэмж тооцдог
    Үүнийг томъолбол: GDP=W+R+Ir+Pr+D+Tin                             (2.2.2)
Энд:
W  -цалин
R  -рент
I-зээлийн хүү
Pr - ашиг элэгдэл
D  - элэгдэл
Tin  - шууд бус татвар
ДНБ-ийг үйлдвэрлэлийн аргаар тооцох нь. Энэхүү аргаар тооцсон ДНБ нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үйлдвэрлэгч тус бүрийн оруулсан хувь нэмрийг харуулдаг учраас зөвхөн нэмэгдсэн өртгийн нийлбэрээр тодорхойлогддог. Нэмэгдсэн өртөг гэдэг нь тухайн үйлдвэрлэгчийн шинээр нэмж бүтээсэн өртөг юм. Иймд тухайн пүүсийн нэмж бүтээсэн өртгийг тооцохдоо бусдаас худалдан авсан түүхий эд, материалын өртгийг бүтээгдэхүүний нийт өртгөөс хасч тооцдог. Ингэхлээр үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ нь пүүсүүдийн шинээр нэмж бүтээсэн өртгийн нийлбэртэй тэнцүү байдаг аж. Үүнийг дараах 5 дамжлагат үйлдвэрлэлийн хийсвэр жишээн дээр тайлбарлая: Ямар нэгэн А улс зөвхөн эрэгтэй хүний ноосон даавуун костюмны үйлдвэрлэл дээр дагнадаг гэж бодъё. Уг бүтээгдэхүүн нь ноос бэлтгэлийн А пүүс, ноосон даавуу хийдэг Б пүүс, ноосон даавуугаар костюм оёдог В пүүс, бөөний худалдаа эрхэлдэг Д пүүс гэсэн 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны хоршилтын үр дүнд бүтээгддэг аж. Одоо нэмэгдсэн өртгийг тооцох аргачлалыг хүснэгт 2.2.1-ийг ашиглан тайлбарлая.
Үйлдвэрлэлийн дамжлага
Түүхий эд болон бүтээгдэхүүний борлуулалтын үнэ. Мян₮
Нэмэгдсэн өртөг
Мян.₮
Ноос бэлтгэл А пүүс
120,0
120,0
Даавуу үйлдвэрлэл Б пүүс
200,0
200,0-120,0=80,0
Комтюм оёх В пүүс
250,0
250,0-200,0=50,0
Бөөний худалдаа Г пүүс
300,0
300,0-250,0=50,0
Жижиглэн худалдаа Д пүүс
350,0
350,0-300,0=50,0
Нийт борлуулалт ба нэмэгдсэн өртгийн нийлбэр
1220,0
350,0
 Хүснэгтээс харахад дамжлага бүрийн борлуулалтын үнэ нь өөр пүүсээс худалдан авсан түүхий эдийн үнэ, шинээр бүтээгдсэн өртөг гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна. Ийм учраас бусдаас худалдан авсан түүхий эдийн үнэ, шинээр бүтээгдсэн өртөг гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна. Ийм учраас бусдаас худалдан авсан түүхий эдийн үнийг хасаж тооцохгүй бол давхар тооцоо үүсч ДНБ үнийн дүнгээрээ зохиомлоор өсдөг. Бидний жишээн дээр бол энэ зөрөө 870,0 (870,0=1220,0-350,0) мянган төгрөгтэй тэнцүү байна. Ийм болохоор нэг костюм ДНБ-ний тооцоонд эцсийн үнэ болох 350,0 мян.₮ -өөр орж тооцогдох бөгөөд энэ нь үйлдвэрийн дамжлага бүрт бүтээгдсэн нэмэгдсэн өртгийн нийлбэртэй тэнцүү (350,0=120,0+80,0+50,0+50,0+50,0) байна.
ДНБ-ийг тооцогддог дээр дурьдсан аргууд нь бүгдээрээ адилхан үнэ цэнэтэй төдийгүй үр дүн тэнцүү байдаг. Нийт улс орны хэмжээн дахь орлого, зарлага хоорондоо дүйцэн тэнцэж байгаа нь ДНБ-ийг бүтээх болон хэрэглэх явцад орлого, зарлагын орчил байнга явагдаж эдийн засгийн нэг хэсэг субъектуудын орлого бусад субъектуудын хувьд зарлага болж байдаг бөгөөд зарлын өсөлт нь орлогын өсөлтийг урамшуулан тэтгэж, тэр нь эргээд зарлагын нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байдаг юм.
ДНБ-ны хэмжээг тодорхойлоход эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф үлэмж нөлөөлдөг.
ДНБ-ны үзүүлэлт нь зөвхөн тухайн авч үзэж байгаа хугацааны нийт үйлдвэрлэлийн хэмжээг илэрхийлэх төдийгүй, цаг хугацааны янз бүрийн үеүүдэд үйлдвэрлэгдсэн нийт үйлдвэрийн хэмжээг хооронд нь харьцуулах үнийн аль альнаар нь тооцон үзэх шаардлагатай болдог. Тухайн оны үнээр тооцсон ДНБ-ийг нэрлэсэн  харин харьцуулах үнээр тооцсон ДНБ-ийг бодит гэж нэрлэдэг тус тус нэрлэдэг.
ДНБ-ийн урсгал буюу тухайн үеийн үнээр тооцоход нэг их хүндрэл бэрхшээл үүсээд байдаггүй. Харин өөр өөр цаг хугацаанд  үйлдвэрлэгдсэн ДНБ-ийн үзүүлэлтүүдийг хооронд харьцуулахын тулд аль нэг оныг суурь он болгон сонгон авч тэр оны үнээр илэрхийлэх бодит шаардлага үүсдэг.
Бодит ДНБ-ийг үзүүлэлтийг ашиглаад янз бүрийн улс орнууд дахь амжиргааны түвшинг хооронд нь харьцуулан үзэх боломж бүрддэг. Үүний тулд нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээг тооцон гаргадаг.
ДНБ-ийг нэрлэсэн болон бодит гэж зааглан тодорхойлох нь тухайн үед үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний бодит хэмжээг үнэн зөв илэрхийлэхэд төдийгүй түүний өсөлт, бууралтын динамикийг илрүүлэхэд үлэмж ач холбогдолтой байдаг. Түүнээс гадна нэрлэсэн болон бодит ДНБ-ний тусламжтайгаар инфляцийг тооцох боломж бүрддэг. Тухайлбал, нэрлэсэн болон бодит ДНБ-ийг харьцуулах замаар тооцсон индексийг ДНБ-ний дефлятор гэж нэрлэдэг. ДНБ-ний дефлятор нь үнийн ерөнхий түвшнийг илэрхийлдэг.
ДНБ-ийг тооцохын утга учир нь тухайлсан цаг хугацааны зурвасд үйлдвэрлэгдсэн бүтээгдсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар яв цав, бүрэн гүйцэд үнэн зөв бодитой мэдээллийг бий болгоход оршино. Харамсалтай нь ДНБ-ийг яаж ч, ямар ч арга, хэлбэрээр тооцсон уг үзүүлэлт нийт нийгмийн аж байдалын талаарх бүрэн гүйцэд дүр төрхийг төгс илэрхийлж чаддаггүй.
Тухайлбал татварын хэлбэргүй учраас өртгийг нь мөнгөөр илэрхийлэн эцсийн бүтээгдэхүүн тусгах бололцоогүй олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Шүүх цагдаа армийн гээд олон төрлийн үйлчилгээг энд дурьдаж болох юм. Түүнчлэн үр хүүхдээ асран хүмүүжүүлэх, гэр орноо цэвэрлэх, орон байраа засч янзлах, оёж шидэх гэх мэтээр өрх гэрийн дотор гэрийн эзэгтэй нарын бүтээсэн олон төрлийн баялаг ДНБ-нд тооцогдоогүй байна.
Дээрхиэс гадна далд эдийн засагт бий болж байгаа үлэмж хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ ДНБ-нд тооцогдохгүй үлдэж байна. Хэвлэл мэдээлэлд бичсэн болон зарим улс төрчдийн ярьж буйгаас харахад далд эдийн засаг Монгол улсын албан ёсны эдийн засгийн бараг 30% тай тэнцэх хэмжээнд хүрчээ.Энэ тоо дээш доош хэлбэлзэж болох хэдий ч далд эдийн засаг манай оронд нэгэнт бий болж, хөгжин бэхжих хөрс суурьтай болсон нь маргаангүй үнэн болж хувирсан нь илэрхий байна.
ДНБ-ний өөр нэг дутагдал нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын талыг үнэлэн илэрхийлж чаддаггүйтэй холбоотой юм. Тухайлбал зах зээл дээр хямд үнэтэй атлаа өмнө байснаас илүү өндөр үр дүнтэй ямар нэгэн эм гарч ирвэл хэрэглэгч төдийгүй нийгэм бүхэлдээ хожих түүний эрэлт нэмэгдэж, худалдан борлогдох хэмжээ нь мэдээж өснө. Харамсалтай нь өндөр үр дүнтэй эм маань хямд үнээр ДНБ-нд тооцогдох учраас ДНБ-ний хэмжээ буурч болох талтай. Энэ бол бүтээгдэхүүн үйлчилгээний чанар үр ашиг ДНБ-д тусгагдахгүй байгаагын нэг л жишээ юм.
Эцэст ДНБ нь хүмүүсийн эдийн засгийн үйл ажиллагааны нэгдсэн үзүүлэлт болдог ч гэлээ байгалын баялагыг аж ахуйн зорилгоор ашиглахтай холбогдон гарч байгаа нийгмийн зардлыг тооцон хэлж чаддаггүй аж. Пүүс компанийн зорилго нь ашиг олоход оршдог.

No comments:

Post a Comment