Aaa

Friday, May 6, 2011

Арилжааны банкны актив пассивын хосолсон удирдлага - Лекц #8

Актив пассивын хосолсон удирдлага нь банкны үйл ажиллагааны хамгийн гол үндсэн асуудал юм. Актив пассивын удирдлага гэдэг бол актив, пассивын уялдаа холбоог бий болгож зохистой багц болон үнийг бүрдүүлэн, хүүгийн эрсдлээс хамгаалах замаар явагддаг банкны найдвартай, тогтвортой, ашигтай үйл ажиллагааг хангах зорилгод чиглэгдсэн банкны үйл ажиллагааны хамгийн чухал удирдлага юм. Энэ хүрээнд актив, пассивын удирдлага нь банкны хөрвөх чадварыг сайжруулах, хөрөнгөө зохих түвшинд барьж байх асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгддэг. Энэ нь банкны хөрөнгө оруулалтын багцанд активуудыг хэрхэн сонгох, мөнгөний захаас хэчнээн мөнгө, хэрхэн олох, депозитоо хэрхэн байршуулах, хэзээ, хэдэн төгрөгийн зээл олгох зэрэг асуудлуудыг хамарна.
Банкны хөрөнгийн удирдлага 1960 оноос эхэлсэн гэж үздэг байна. Энэ үед хадгаламж, харилцах данс, банкны зээлж байгаа мөнгөн хөрөнгийн дүн нь үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагатай холбоотой гэж үздэг байсан. Өөрөөр хэлбэл олон нийт өөрсдөө харилцах данс нээх, нээхгүй, хадгаламжаа хугацаатай хийх, эсвэл хугацаагүй байлгах уу гэдгээ шийддэг байсан болохоор банк иргэдэд нөлөөлж чаддаггүй байжээ. Иймд үед банкны удирдлагын шийдвэр депозиттой холбоогүй зөвхөн активаа удирдах боломжтой байжээ. Гэхдээ энэ нь банк хэдэн төгрөгний зээл, ямар нөхцөлтэйгөөр олгох вэ? гэдэг үүднээс депозитын урсгалд хяналт тавьдаг байсан.


Активын удирдлагын стратеги нь банк өөрийн активын ихэнхийг хөрвөх чадвартайгаар барьж байх замаар хэрэгжинэ гэсэн үзэл бодол дээр үндэслэгдэж байв. Хөрвөх чадвараа хангахад чиглэгдсэн банкны удирдлага нь зээлийн удирдлагаар хязгаарлагдаж байсан. Иймээс энэ үед банкны ихэнх зээл нь богино хугацаатай байснаас гадна харилцагчдын улирлын хэрэгцээг хангахад чиглэгдэн олгогдож байсан. Банк хөрвөх чадвараа хангах нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдвал түүнийг засгийн газрын бонд болон түргэн борлогддог үнэт цаасаар дамжуулан хэрэгжүүлдэг байжээ.
Яваандаа энэ удирдлага нь бэрхшээлтэй тулгарсан. Банкны номер нэг актив болох зээл нь ялангуяа эдийн засаг гүнзгий хямралтай байхад тэр бүр мөнгө болон хувирдаггүй байсан байна. Энэ нь банкны хөрвөх чадварт муугаар нөлөөлөх болсон. Үүнээс гадна банк үндсэн зорилго болсон ашгаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ үед зээлийн бүтцийг өөрчлөх хэрэгцээтэй тулгарсан. Үүнийг шийдвэрлэх нэг арга бол урт хугацаагаар зээл олгож болох явдал юм. Энэ нь нөгөө талаас харилцагчдыг өөртөө татах нэг арга болж байв. Ингээд, нэмэгдэл эх үүсвэр хайж богино хугацаатай хадгаламж татахаас гадна урт хугацаагаар хөрөнгө татах шаардлага гарсан байна. Ингээд 1960-1970 оны үед банкны актив, пассивын удирдлагад ихээхэн өөрчлөлт гарсан.
Энэ нь хөрөнгө татах хүрээнд өрсөлдөөн эхэлснээр илэрсэн. Банкны эзэд шинэ хөрөнгийн эх үүсвэрийг хайх талаар ихээхэн анхаарах болсон ба урт хугацаатай хөрөнгийн өртөг болсон бүтцэд ихээхэн анхаарах хэрэгтэй болсон. Энэ үеэс пассивын удирдлага явагдаж эхэлсэн.
Пассивын удирдлагын гол зорилго нь хамгийн бага зардалтай эх үүсвэр татахад чиглэсэн байна. Мөн пассивын удирдлагын өөр нэг зорилго нь активын бүтэц, хэмжээг хүсч байгаа түвшинд хангаж чадахуйц эх үүсвэртэй болох явдал байсан. Иймээс банк татан төвлөрүүлж байгаа хөрөнгийн бүтцийг сонгох хэрэгтэй болсон. Татан төвлөрүүлэх хөрөнгийн бүтцийг ухамсартайгаар сонгох болсон нь пассив удирдагдаж байгаагийн илрэл мөн.
Пассивын удирдлагын үед ихэнх тохиолдолд өндөр эрсдлийн урт хугацаатай хөрөнгө оруулалт хийж өндөр орлоготой актив эзэмших боломж бүрдсэн юм. Пассивын удирдлагын гол хөшүүрэг нь хүүгийн түвшин байсан ба мөн эх үүсвэр татах шинэ нөхцөл санал болгох арга байсан. Жишээ нь: Зээлийн эрэлт өссөнтэй холбоотой хөрөнгө татах хэрэгцээ гарлаа гэж бодвол мөнгөний захын санал болгож байгаа хүүгийн нормоор хөрөнгө татан авч болно. (зөвхөн активаа удирддаг байсан үе шигээ) гэхдээ түүнийг өндөр ашигтайгаар байрлуулж чадахгүй байж болно (энэ нь пассивын удирдлагыг зайлшгүй болгож байгаа нэг шалтгаан нь юм) . Энэ үед татаж байгаа хөрөнгийн хүүд нөлөөлөх арга зам хайх хэрэгтэй болдог.
Удирдлагын шинэ хандлагыг хөрөнгийн удирлагын стратеги гэж нэрлэсэн. Хөрөнгийн удирдлагын гол зорилго нь хүүгийн эрсдэлээс хамгаалах явдал юм. Энэ арга орчин үед өргөн хэрэглэгдэж байна. Энэ арга нь актив, пассивын хосолсон удирдлагын нилээд тогтвортой арга юм. Үр ашигтай зохицуулалт нь активаас орох орлого, пассивтай холбоотой гарах зардлын хоорондох ялгааг эерэг утгатайгаар байж болох хэмжээгээр нэмэгдүүлэх боломж олгодог. Актив, пассивын эцсийн зорилго нь банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлж, ашгийг өсгөн нэмэгдүүлж, тогтвортой түвшинд байлгахад оршино.
 Актив, пассивын хосолсон удирдлага
Актив, пассивын хосолсон удирдлагын гол агуулга нь банк өөрийн актив, пассивын багцыг нэгдсэн нэг бүхэл гэдэгт анхаарлаа төвлөрүүлэхийг шаарддаг. Актив, пассивын нэгдсэн удирдлага явуулахын тулд банкны зорилгыг хангаж чадах актив пассивын багцыг бүрдүүлэх зааварчилгаатай байх ёстой болж байна. Учир нь өнөө үед банк санхүүгийн байгууллагуудын хооронд нэг талаас хүчтэй өрсөлдөөн явагдаж байгаа нөгөө талаараа санхүүгийн хямралтай байгаа байдлаас болж алдагдал хүлээх магадлал өндөрсөж байгаа зэрэг шалтгаан бий болж байна.
Актив, пассивын хосолсон удирдлагын мөн чанар нь банкны стратегийн зорилготой нь тохирсон банкны балансын бүтцийг бий болгож актив, пассивын удирдлагын үндсэн зорилго хүүгийн зөрүүг (хүүгийн орлого, хүүгийн хоорондох зөрүүг) хүлээж болох эрсдэлийн түвшинд тогтвортой байлгахад чиглэгдэнэ. Олох орлогоо нэмэгдүүлэхийн тулд орж ирж байгаа хөрөнгийг ямар байдлаар байршуулах вэ? Шинэ зээл, шинэ үнэт цаасанд байршуулах уу? Эсвэл зардлаа багасгахын тулд хадгаламжаа төлөх үү? гэх мэт асуултуудад шийдвэр гаргахдаа дараах зүйлсийг тооцож үзэх шаардлага гардаг байна. Үүнд: Хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ болон бүтэц нь хөрөнгө байршуулах аргад нөлөө үзүүлдэг учир урт болон дунд хугацаатай хөрөнгө татсан банк энэ хөрөнгийг байршуулахдаа харилцах дансны мөнгө болон мөнгөний зах зээл дээрх зээлээр өөрийн үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа банкнаас өөр удирдлага явуулах хэрэгтэй. Үүнийг тооцоолж байгаа удирдлагыг ерөнхийд нь актив, пассивын хосолсон удирдлага гэж нэрлэж байгаа юм.
Актив пассивын хосолсон удирдлагын хэд хэдэн загвар арга байдаг.
1.      Хөрөнгийн эх үүсвэрийг нэгтгэх арга буюу нэгдсэн сангийн арга,
2.      Хуваарилах арга,
3.      Шугаман программчлалын арга,
4.      Балансын арга,
            5.    Duration буюу хугацаан дээр суурилсан арга юм.
Эх сурвалж:
Л. Оюун “Арилжааны банкны менежмент актив, пассив ба тэдгээрийн хосолсон удирдлага” 2006 он

2 comments:

  1. Та бөөрөө зарахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Өнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бөөрний эмнэлэгт яаралтай бөөр шаардлагатай байгаа тул бөөрний эмчилгээнд сайн хэмжээгээр хамрагдах болно. +60166647826
    имэйл: dr.louisclinic@gmail.com
    whatsapp: +60166647826
    Үнэ: $650,000usd

    ReplyDelete
  2. Сайн мэдээ! Энэ нь засгийн газар COVID 19-ийн санхүүгийн нөлөөлөлд өртсөн хүн бүрт ECT BANKS-аар дамжуулан 205,000 долларын санхүүгийн тусламж үзүүлж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон өргөдөл гаргагч SUPPORT@ECTBANKS.COM WHATSAPP: +12084030014 Би Люси АНУ-аас ирсэн боловч Европоос ирсэн

    ReplyDelete