Aaa

Monday, July 25, 2011

Банкны санхүүгийн тайлан, түүнийг бэлтгэх аргачлал Лекц #13

Санхүүгийн тайлангийн зорилт
Санхүүгийн тайлан гэдэг нь тухайн байгууллагын санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүнд, мөнгөн гүйлгээний талаарх санхүүгийн цэгцтэй мэдээлэл юм.
Санхүүгийн тайлангийн зорилго нь гадны болон дотоодын хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад нь шаардагдах, тухайн байгууллагын санхүүгийн байдал (хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч), санхүүгийн үр дүн (орлого, үр дүн), санхүүгийн байдалд гарсан өөрчлөлт (мөнгөн гүйлгээ)-ний талаарх мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
Санхүүгийн тайлан бэлтгэх зарчим
Санхүүгийн тайлан бэлтгэхдээ дараах ерөнхий зарчмыг баримтлана. Үүнд:

·         Банкны санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, мөнгөн гүйлгээг Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартад нийцүүлэн бодитойгоор илэрхийлсэн байх.
·         Санхүүгийн тайлангийн хэлбэр, дансны нэр, бүртгэлийн бусад нэр томьёо энгийн тодорхой, ойлгомжтой байх.
·         Банкны хэрэглэж байгаа нягтлан бодох бүртгэлийн бодлого, мөрдөж буй дүрэм журам нь Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт нэг бүрийн шаардлагад нийцсэн байх.
·         Санхүүгийн тайлангийн тухайн үеийн тоо мэдээ нь аргазүйн хувьд өнгөрсөн болон ирээдүйн хугацааны тоо мэдээтэй зэрэгцүүлж болохоор зохион байгуулагдсан байх.
·         Банк нь одоо болон ирээдүйд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна гэсэн үзэл баримтлалаар санхүүгийн тайланг бэлтгэх.
·         Санхүүгийн тайлан нь хэрэглэгчдийн гаргаж буй шийдвэрт тодорхой нөлөө үзүүлэхүйц материаллаг мэдээллээр бүрэн хангасан байх.
·         Нягтлан бодох бүртгэлийг давхар бичилтийн аргаар хөтлөж, санхүүгийн тайлан бэлтгэх.
·         Бүртгэлийн мэдээлэл боловсруулах үе шат нь анхны баримт бүрдүүлэх, журналд бичих, ерөнхий данс хөтлөх, гүйлгээний мэдээ гаргах, санхүүгийн тайлан бэлтгэх гэсэн дэс дараалалтай байна.
·         Нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг аккурель суурьт үндэслэн хөтлөнө.
Санхүүгийн тайлан, түүний хавсралтууд
Санхүүгийн тайлан нь доорх бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Үүнд:
1.      Баланс /СТ-1/
2.      Орлогын тайлан /СТ-2/
3.      Өмчийн өөрчлөлтийн тайлан /СТ-3/
4.      Мөнгөн гүйлгээний тайлан /СТ-4/
5.      Нягтлан бодох бүртгэлийн бодлого нэмэлт тодруулга
Баланс /СТ-1/
1.      Банкны санхүүгийн байдлыг тодорхой хугацаагаар тасалбар болгон тайлагнахын тулд бүх төрлийн хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчийн өмчийн хэмжээг мөнгөн илэрхийллээр үзүүлж балансад тусгана.
2.      Балансыг СТ-1 загварын дагуу бэлтгэнэ
3.      Үлдэгдэл тэнцлийн зүйл ангийг тайлант жилийн эхнээс өссөн дүнгээр гаргах ба эхний үлдэгдэл нь тухайн тайлагнаж буй хугацааны бус санхүүгийн тайлант жилийн эхний үлдэгдэл байна.
Орлогын тайлан /СТ-2/
Орлогын тайлан нь аж ахуй нэгж байгууллагын тодорхой хугацааны үйл ажиллагааны үр дүнг хэмждэг тайлан юм.
1.      Бизнесийн үйл ажиллагааны орлого, үр дүнг үзүүлэхийн тулд хүүгийн орлогын тайлангийн үед ноогдох дүнгээр, бусад орлогыг жинхэнэ гаргасан хэмжээгээр нь орлого үр дүнгийн тайланд үзүүлнэ.
2.      Орлогын тайланг СТ-2 загвартай нийцүүлэн бэлтгэнэ.
3.      Орлогын тайланд зардлыг үүргийн дагуу ангилж үр дүнг тооцно.
Орлогын тайлан бэлтгэх:
Орлогын тайланг дараах байдлаар бэлтгэнэ.
1.      Тайлангийн хугацааны орлогын тайланг бэлтгэхдээ тухайн тайлангийн хугацаанд хамрагдах орлого, зарлагын гүйлгээг аккурель зарчмаар бүртгэнэ. Энэ зарчмаар орлогыг, орлого олсон бөгөөд хэмжих боломжтой болсон үед, зарлагыг, зардал гарсан бөгөөд хэмжих боломжтой болсон үед нь бүртгэнэ. Үндсэн бус үйл ажиллагааны орлого нь үндсэн үйл ажиллагааны дүнд хамаарахгүй.
2.      Орлого ба зардлыг тэдгээрийн үүсэн гарч буй шалтгаанаар нь ангилна. Орлогын зүйл анги тус бүрт зардлын зүйл ангийг зохицуулан бүртгэх зарчмыг баримтална.
3.      Орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг дүнгээр нь үзүүлэх ба орлого зардлын бус шинжтэй зүйлийг орлогын тайланд тусгахгүй.
4.      Орлогын тайланд ашиг, алдагдлыг нийт ашиг алдагдал буюу цэвэр хүүгийн орлого, үйл ажиллагааны ашиг алдагдал, ердийн үйл ажиллагааны ашиг алдагдал, татвар төлөхийн өмнөх ашиг алдагдал, цэвэр ашиг алдагдал гэж үзүүлнэ.
Өмчийн өөрчлөлтийн тайлан /СТ-3/
1.      Өмчийн өөрчлөлтийн тайлан нь тухайн банкны өмч, дахин үнэлгээ, валютын хөрвүүлэлт болон хуримтлагдсан ашиг зэрэг нь банкны өмчийн аливаа өөрчлөлтийн хэмжээг цаг хугацааны дүнгээр үзүүлнэ.
2.      Өмчийн өөрчлөлтийн тайланг СТ-3 загвараар бэлтгэнэ.
Өмчийн өөрчлөлтийн тайлангийн бүтэц:
·         Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн нөлөө, үндсэн алдааны зарлалуудыг хуримтлагдсан ашгийн эхний үлдэгдлийг залруулах замаар тусган харуулна.
·         Өмчийн болон хөрөнгө оруулалтын дахин үнэлгээний илүүдэл нөөц, санхүүгийн тайланг хөрвүүлэхэд гаргасан валютын ханшийн өөрчлөлтийг өмчийн өөрчлөлт гэж үзэж тайланд тусгана.
·         Банкны өмч, бусад нөөцөд гаргасан өөрчлөлтийг тухайн тайлант хугацааны эхэнд болон эцэст гэсэн байдлаар тусган харуулна.
·         Хуримтлагдсан ашиг алдагдлын өнгөрсөн оны үлдэгдэл дээр тайлангийн үеийн цэвэр ашгийг нэмж алдагдлын шинжтэй тохируулах бичилт болон ноогдол ашгийг хасах байдлаар тооцож, тайлангийн үеийн хуримтлагдсан ашиг алдагдлын эцсийн үлдэгдлийг тодорхойлно.
·         Дахин үнэлгээний нөөцийг нэмэгдсэн ба хорогдсон өөрчлөлтийн нийт дүнгээр харуулна.
·         Нийт өмчийн эхний үлдэгдэл дээр нийт нэмэгдсэн өөрчлөлтийн дүнг нэмж нийт хасагдсан өөрчлөлтийн дүнг хасан өмчийн эцсийн үлдэгдлийг тодорхойлно.

Мөнгөн гүйлгээний тайлан /СТ-4/
1.      Тайлант хугацааны мөнгөн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг мөнгөн гүйлгээний тайланд үзүүлнэ.
2.      Мөнгөн гүйлгээний тайланг СТ-4 загвараар гаргана.
3.      Мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэхэд шууд бус тооцооны аргыг хэрэглэнэ. Шууд аргыг хэрэглэхээр зөвшөөрөгдсөн бол энэ аргад нийцүүлэн тайлангийн бүтцийг хэрэглэж болно.
Мөнгөн гүйлгээний тайлангийн бүрэлдэхүүн хэсэг:
Мөнгөн гүйлгээний тайлангийн үзүүлэлт дор дурьдсан хэсгээс бүрдэнэ.      
1.      Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
2.      Хөрөнгө оруулалтын ажиллагааны мөнгөн гүйлгээ
3.      Санхүүгийн ажиллагааны мөнгөн гүйлгээ
4.      Бүх цэвэр мөнгөн гүйлгээ
Мөнгөн хөрөнгийн бүрдүүлсэн эх үүсвэрийг мөнгөн орлого, мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг мөнгөн зарлага гэсэн хэсэгт үзүүлэх ба нийт мөнгөн орлогоос нийт мөнгөн зардлыг хасч үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, мөн санхүүгийн ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлно.
Үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний нийлбэрээр нийт цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлно. Тайлант хугацааны мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдлээс эцсийн үлдэгдлийг хасч тодорхойлсон мөнгөн хөрөнгийн цэвэр өөрчлөлт нь мөнгөн гүйлгээний тайланд тодорхойлогдсон бүх цэвэр мөнгөн гүйлгээ гэсэн дүнтэй тэнцэнэ.
Нягтлан бодох бүртгэлийн бодлого, нэмэлт тодруулга:
Нягтлан бодох бүртгэлийн бодлого гэдэг нь банкны санхүүгийн тайлангаа бэлтгэх, гаргахад мөрдөж байгаа тайлангийн үзүүлэлтийн хэмжих нэгж, бүртгэлийн суурь хүргүүлэлт, дүрэм, журам, практик ажиллагааны нэгдэл юм. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарыг нэгтгэж санхүүгийн тайланд хавсаргана. Үүнд:
1.      Банкны үйл ажиллагаа гол түншүүд түүний орчин болон бодлогын өөрчлөлтийн тухай танилцуулга
2.      Нягтлан бодох бүртгэлийн нэн чухал бодлогууд ялангуяа хөрөнгө, өр төлбарийн үнэлгээ зэрэг бүртгэлийн үнэлгээний өөрчлөлт
3.      Санхүүгийн тайланг бэлтгэхэд ашигласан хэмжилтийн суурь
4.      Санхүүгийн тайланг үнэн зөвөөр ойлгоход зайлшгүй шаардлагатай тусгай бодлого бүрийг тайлбарлах ёстой.
Тухайн банкны харгалзаж үзэх ёстой боловч ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй бүртгэлийн бодлогод дараах бодлого орно. Үүнд:
·         Орлогыг хүлээн зөвшөөрөх
·         Зээлийн ангилал, түүний эрсдэлийн хувь хэмжээ
·         Өмчлөх бусад хөрөнгийн үнэлгээ
·         Биет болон биет бус хөрөнгийг хүлээн зөвшөөрөх, тэдгээрийн элэгдэл
·         Эх үүсвэрийн өртөг, бусад зардал
·         Өмч, түүнийг бүртгэх арга
·         Санхүүгийн хэрэглүүр ба хөрөнгө оруулалт
·         Түрээс, бараа материал
·         Татвар /хойшлуулсан татварыг оруулаад/
·         Хуримтлагдсан ашиг, нөөц
·         Ажиллагсдын тэтгэвэр, тэтгэмжийн зардал
·         Гадаад валютын ажил үйлчилгээ, хамгаалалт
·         Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгийн тодорхойлолт
·         Инфляцийн бүртгэл
·         Онцгой үйл ажиллагаа
·         Балансын өдрийн дараа тохиолдсон үйл явдал зэрэг орно.

3 comments:

  1. Maaaash ih bayrlalaa Mandukhai,amjilt husey

    ReplyDelete
  2. зээл! зээл !! зээл !!!
    Та амьдралынхаа туршид боломжийн зээлийг олгодог нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлийн компанийг хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, ипотекийн зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх хэлбэрийг санал болгодог. Банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэсэн зээл эсвэл моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйл болгохын тулд энд байгаа шигээ бүү хараарай. Бид санхүүгийн тусламж 2 хувьтай хувь хүмүүс, компаниудад зээл олгодог. Нийгмийн хамгааллын дугаар шаарддаггүй, зээлийн шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай. Бид энэхүү тусламжийг үзүүлэхийг хүсч байна. Бид танд найдвартай, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байгаадаа баяртай байна.
    Дараа нь и-мэйл илгээхдээ (anitagerardloanfirm@gmail.com) доорх хаягаар илгээнэ үү

    ReplyDelete
  3. 3
    1 Million members. Manage your professional identity. Build and engage with your professional network and career page. Access opportunities through 2 Million+ Work SpaceHR. Post unlimited job and search candidates.

    Naukri gulf
    Recruitment
    Job posting
    Job search
    Find job
    Work abroad
    Recruitment system

    ReplyDelete